x

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Өнгөрсөн жил далайтай анх танилцаж билээ. Хөвөө нь үл мэдэгдэх хязгаар, аниргүйд өөрөө авиа болон салхилах далайн агаар. Хад чулууг өөрийнхөө дураар өөрчлөх шидтэй тэр ус нүдэн үзэмжээр нарны туяанд элбэгдсэн нэг өнгийн цэнхэр юм шиг харагддаг. Гэвч далайн ёроолд үүрээ зассан сувд, шүрэн арлуудын зургийг үзэх тусам гайхан бишрэм. Ер эндээс өөрийн хөлөө газрын гадарга дээр л ашиглаж мэддэг би сэлж, шумбаж чаддаг юм бүхэнд их атаархах болов.

Сүүлд нетфликсээс “Миний Наймаалж багш” гэдэг баримтат кино үзсэн юм. Хурц ягаан, улбар шар, гүн хөх зэрэг тод өнгөөр эрээлжлэх далайн ёроол, тэнд байгалийн жамаараа амьдрах амьтан ургамлууд. Төрнө бас үхнэ. Энэ баримтат кинонд гурван мянга гаруй тэмтрүүл бүхнээрээ мэдэрдэг наймаалж бас амьдралын утга хайж явсан африк залуу хоёрын 400 гаруй өдрийн нөхөрлөл бичигдсэн байдаг. Өмнөх өгүүлбэрт наймаалжийг яагаад мэдрүүлээр нь онцолсон гэхээр хүнийг бусад зүйлийн амьтнаас ялгадаг ганц зүйл нь мэдрэх гэдэг байхаа.

Таван мэдрэхүйгээрээ мэдэрдэг хүн зүйлийн амьтан надад байгалийг мэдрэх таашаалтай авч нийгмийг мэдрэх заримдаа гайтай, айдастай санагддаг. Ан амьтад, араатан байгаль. Яг үнэндээ араа шүд нь махыг яснаас нь салгачих хэмжээнд хүчгүй хүн гэгч амьтан л дэлхий дээр байгаа ганц зэрлэг араатан болчихсон мэт. Ялангуяа бидний эго-систем. Байгаль дээр байгаа амьтан бүр нэг талаар бүтээгч, нөгөө талаар цэвэрлэгч. Тэр наймаалж ч бас.

Өдөр тутамдаа амьсгалах, сэлэх, хөдлөхийн тулд бусад усны жижиг амьтдаа иднэ, өөрөө махчин загасны хоол болохгүйн тулд зугтна, дайралтанд өртсөн бол хэсэг амарч өөрийгөө эмчлэнэ, эцэст нь өөрийн генийн мэдээллээ үлдээгээд үхнэ. Ингэж экосистемийн тэнцвэрт байдал хадгалагдна. Гэтэл хүн сүрэг бид эсрэгээрээ бүтээнэ, бүтээнэ, сөнөөнө, сөнөөнө. Эго-систем зуны зургаан сард биднийг дааруулж байна.

Сав баглаа боодол, хаягдлаа цэвэрлэж сураагүй, хэрэгтэйгээсээ ихийг нөөцөлдөг, худалдан авдаг, нийгмийн нэг хэсэг болох гэж хичээсэн бидний шуналтай зан дэлхийн дулаарлыг бүр өдөөж одоо бид зуны зургаан сард ч даарч байна. Хорвоо дээр мөнхийн нэг зүйл байдаг тэр нь өөрчлөлт гэдэг. Нэгэнт дэлхийн дундаж температур нэг хэмээр нэмэгдчихсэн болохоор урьд урьдах зунтайгаа зургаан сараа харьцуулахгүйгээр одоо байгаагаа, ирээдүйд ирэхийгээ илүү дээр байлгахын төлөө хичээж болох юм.

Наймаалж багш бас тэрийг заадаг. Чи энэ ертөнц богинохон хугацаагаар ирсэн шүү, гол зорилго чинь генийн мэдээллээ үлдээх. Хэрвээ зорилго чинь л биелчихсэн бол хорогдоод байх шаардлага үгүй, яваад өгөөрэй. Энэ хэсэг миний наймаалжнаас авсан хамгийн том урам зориг. Бид аль ч амьдрал дээр хөшөө чулуу мэт мөнхрөх гэж ирдэггүй. Гэхдээ богинохон хугацаанд ямар нэгэн зорилготой ирдэг. Байгаа тэр багахан хугацаандаа жаргалтай, сонирхолтой байгаад, бодсон санасан чинь биелсэн бол шуналгүйгээр орхиж явж сураарай. Үлдэх гэж зүдэрснээс илүү утга учир, орхиод явах нь. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 6 цаг 32 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 6 цаг 35 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 6 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 6 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 6 цаг 40 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 6 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 9 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 9 цаг 1 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 9 цаг 3 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 9 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 9 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 10 цаг 26 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 10 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 10 цаг 31 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 10 цаг 32 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 10 цаг 33 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 50 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 53 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 12 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top