x

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Өнгөрсөн жил далайтай анх танилцаж билээ. Хөвөө нь үл мэдэгдэх хязгаар, аниргүйд өөрөө авиа болон салхилах далайн агаар. Хад чулууг өөрийнхөө дураар өөрчлөх шидтэй тэр ус нүдэн үзэмжээр нарны туяанд элбэгдсэн нэг өнгийн цэнхэр юм шиг харагддаг. Гэвч далайн ёроолд үүрээ зассан сувд, шүрэн арлуудын зургийг үзэх тусам гайхан бишрэм. Ер эндээс өөрийн хөлөө газрын гадарга дээр л ашиглаж мэддэг би сэлж, шумбаж чаддаг юм бүхэнд их атаархах болов.

Сүүлд нетфликсээс “Миний Наймаалж багш” гэдэг баримтат кино үзсэн юм. Хурц ягаан, улбар шар, гүн хөх зэрэг тод өнгөөр эрээлжлэх далайн ёроол, тэнд байгалийн жамаараа амьдрах амьтан ургамлууд. Төрнө бас үхнэ. Энэ баримтат кинонд гурван мянга гаруй тэмтрүүл бүхнээрээ мэдэрдэг наймаалж бас амьдралын утга хайж явсан африк залуу хоёрын 400 гаруй өдрийн нөхөрлөл бичигдсэн байдаг. Өмнөх өгүүлбэрт наймаалжийг яагаад мэдрүүлээр нь онцолсон гэхээр хүнийг бусад зүйлийн амьтнаас ялгадаг ганц зүйл нь мэдрэх гэдэг байхаа.

Таван мэдрэхүйгээрээ мэдэрдэг хүн зүйлийн амьтан надад байгалийг мэдрэх таашаалтай авч нийгмийг мэдрэх заримдаа гайтай, айдастай санагддаг. Ан амьтад, араатан байгаль. Яг үнэндээ араа шүд нь махыг яснаас нь салгачих хэмжээнд хүчгүй хүн гэгч амьтан л дэлхий дээр байгаа ганц зэрлэг араатан болчихсон мэт. Ялангуяа бидний эго-систем. Байгаль дээр байгаа амьтан бүр нэг талаар бүтээгч, нөгөө талаар цэвэрлэгч. Тэр наймаалж ч бас.

Өдөр тутамдаа амьсгалах, сэлэх, хөдлөхийн тулд бусад усны жижиг амьтдаа иднэ, өөрөө махчин загасны хоол болохгүйн тулд зугтна, дайралтанд өртсөн бол хэсэг амарч өөрийгөө эмчлэнэ, эцэст нь өөрийн генийн мэдээллээ үлдээгээд үхнэ. Ингэж экосистемийн тэнцвэрт байдал хадгалагдна. Гэтэл хүн сүрэг бид эсрэгээрээ бүтээнэ, бүтээнэ, сөнөөнө, сөнөөнө. Эго-систем зуны зургаан сард биднийг дааруулж байна.

Сав баглаа боодол, хаягдлаа цэвэрлэж сураагүй, хэрэгтэйгээсээ ихийг нөөцөлдөг, худалдан авдаг, нийгмийн нэг хэсэг болох гэж хичээсэн бидний шуналтай зан дэлхийн дулаарлыг бүр өдөөж одоо бид зуны зургаан сард ч даарч байна. Хорвоо дээр мөнхийн нэг зүйл байдаг тэр нь өөрчлөлт гэдэг. Нэгэнт дэлхийн дундаж температур нэг хэмээр нэмэгдчихсэн болохоор урьд урьдах зунтайгаа зургаан сараа харьцуулахгүйгээр одоо байгаагаа, ирээдүйд ирэхийгээ илүү дээр байлгахын төлөө хичээж болох юм.

Наймаалж багш бас тэрийг заадаг. Чи энэ ертөнц богинохон хугацаагаар ирсэн шүү, гол зорилго чинь генийн мэдээллээ үлдээх. Хэрвээ зорилго чинь л биелчихсэн бол хорогдоод байх шаардлага үгүй, яваад өгөөрэй. Энэ хэсэг миний наймаалжнаас авсан хамгийн том урам зориг. Бид аль ч амьдрал дээр хөшөө чулуу мэт мөнхрөх гэж ирдэггүй. Гэхдээ богинохон хугацаанд ямар нэгэн зорилготой ирдэг. Байгаа тэр багахан хугацаандаа жаргалтай, сонирхолтой байгаад, бодсон санасан чинь биелсэн бол шуналгүйгээр орхиж явж сураарай. Үлдэх гэж зүдэрснээс илүү утга учир, орхиод явах нь. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 5 цаг 43 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 46 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 5 цаг 47 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 5 цаг 48 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 5 цаг 48 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 5 цаг 49 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 5 цаг 50 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 7 цаг 53 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 7 цаг 55 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 56 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 7 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 7 цаг 58 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 8 цаг 35 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 8 цаг 35 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 8 цаг 45 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 8 цаг 46 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 8 цаг 47 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 8 цаг 48 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 8 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 8 цаг 53 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top