x
Байгаль орчин
Сэлэнгэ аймгийн Хэрийн гол орчимд ойн түймэр гарч, алба хаагчид ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутаг дэвсгэр, "Хан-Хэнтий" тусгай хамгаалалттай газрын “Хэрийн гол” гэх газар тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн дулааны цэг илэрсэн талаар firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтууд мэдээллээ.
2025-05-22
Гал түймрийн тоо эрс өсөж, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн болон объектын гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр 2025 он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 2149 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 32.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2025-05-22
Завхан аймгийн онцгой байдлынхан энэ хавар 200 мод, 2000 суулгац тарив
Тус байгууллага 2030 он хүртэл нийт 380 мянган мод тарих зорилт тавьсан бөгөөд үүний 30 мянгыг Онцгой байдлын алба хаагчид өөрийн эзэмшлийн хашаанд тарина. Жил бүрийн төлөвлөгөөнд нийт 43,750 мод тарих бөгөөд үүнээс 3750 нь алба хаагчдын хувийн орчинд таригдана.
2025-05-21
Дэлгэрмөрөн, Буянт голууд үерлэж, зарим голын усны түвшин огцом нэмэгджээ
Цас, мөсний хайлалтын улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин нэг өдрийн дотор 115 см-ээр огцом нэмэгдэж, үерийн түвшинг 15-40 см-ээр давжээ. Мөн Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван хүчтэй үерлэж байна.
2025-05-20
Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна
Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар 12000 га талбайд хавар, намар гэсэн 2 үе шаттай тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөн, хаврын хийж гүйцэтгэх ажил явагдаж байна.
2025-05-19
Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна
2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтийн нуруу, Хангай, Алтай нуруу болон Увс нуурын савын гол мөрөн, голуудын усны түвшин өнгөрсөн өдрөөс 10–50 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 15–75 см давсан үзүүлэлттэй байна. Зарим голууд үерийн түвшинг 5–15 см-ээр хэтрүүлэн үерлэжээ.
2025-05-16
Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ
Говийн их дархан цаазат газрын (ГИДЦГ) А хэсгийн хамгаалалтын захиргаа, “Ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран нэг бодгаль эр мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, түүний шилжилт хөдөлгөөн, зан төлвийг судлах ажил эхлүүлжээ.
2025-05-16
Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 2070 объектын гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 309 нь өнжмөл шар өвсний түймэр байжээ. Энэ нь нийт гал түймрийн 15 хувийг эзэлж байна. Объектын гал түймрийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 26.8 хувиар өссөн боловч хүний амь нас эрсэдсэн тохиолдол 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод нийт шар өвсний түймрийн 79.3 хувь нь бүртгэгдээд байгаа нь нийслэлийн гал түймрийн голомт хэвээр байгааг харуулж байна.
2025-05-14
Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо
Цаг уурын нөхцөл байдлын тухай ЦУОШГ-ын энэ сарын 10-ны мэдээллээс харахад Баян-Өлгий, Дундговийн ихэнх, мөн Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын нутагт бэлчээрийн ургамал хангалттай ургаагүй байна. Ийм нөхцөл нь малын тэжээлд нөлөөлөх эрсдэлтэй.
2025-05-14
Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд энэ хаврын мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан голт бор, гүйлс, агч, нарс, гацуур зэрэг таван төрлийн 1300 орчим мод тарихаар төлөвлөжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын хоёрдугаар долоо хоногийн бямба, ням гарагийг мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ дагуу тавдугаар сарын 14-ний өдөр бүх нийтээр мод тарих үйл ажиллагаа явагдах юм.
2025-05-14
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэх газарт тавдугаар сарын 1-ний өдөр гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутгийн удирдлагад хүлээлгэн өглөө.
2025-05-14
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэх газарт тавдугаар сарын нэгэнд гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 10 минутад бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өглөө.
2025-05-13
Бичил хуванцрын бохирдол далайн гүнд хүртэл хүрч байна
Японы Далай тэнгис, хуурай газрыг судлах шинжлэх ухаан, технологийн агентлаг (JAMSTEC) болон дэлхийн бусад судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд бичил хуванцрууд далай тэнгисийн зөвхөн гадаргад бус, олон мянган метрийн гүнд хүртэл тархсан болохыг тогтоолоо.
2025-05-13
Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийг тавдугаар сарын 9-11-нд амжилттай зохион байгуулж, байгаль орчинд хувь нэмэр оруулах ажил өрнөлөө.
2025-05-13
Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт тавдугаар сарын 8-нд гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны 08:00 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-05-13
Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тавдугаар сарын 9-нд гарсан ойн түймэр болон Булган аймгийн Баян-Агт суманд өчигдөр гарсан түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж байна.
2025-05-12
Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна
Нийслэлийн ногоон бүс болон ой, хээрийн бүсэд гал түймрийн эрсдэл өндөр байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Амралтын өдрүүдээр иргэдийн хашааны шар өвс шатаах, гагнуур хийх зэрэг үйлдлээс шалтгаалсан гал алдсан дуудлага нэмэгдэж буйг онцлон мэдээлсэн байна.
2025-05-09
Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр 22 цаг 23 минутад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумаас баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт 76 км зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
2025-05-09
Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкууд хамтран Байгаль орчны сайжруулалтын хүрээнд шинэ төгөл байгуулах ажил эхлүүллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах 300 га талбайд нийт 30 орчим арилжааны банк нийлэн 300 гаруй навчит мод тарихаар төлөвлөжээ.
2025-05-09
Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав
Завхан аймагт “Завхан бороо-1” экспедиц говийн бүсийн сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүллээ. Энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө Ургамал, Завханмандал сумдын чиглэлд хийсэн үүлэнд нөлөөлөх ажиллагааны үр дүнд аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас оржээ.
2025-05-08
12 13 14 15 16 17 18
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 13 цаг 8 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 13 цаг 29 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 13 цаг 36 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 17 цаг 54 мин Бид бол монголоид хүмүүс 18 цаг 7 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 18 цаг 26 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 18 цаг 48 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 19 цаг 6 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 18 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 19 цаг 35 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 19 цаг 35 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 20 цаг 29 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 21 цаг 57 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 22 цаг 53 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top