x

Ой, хээрийн түймэр 36.7 хувиар өсөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 98 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 36.7 хувиар өссөн дүнтэй байна гэж ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээллээ.

Эдгээр түймрийн улмаас урьдчилсан байдлаар:

  • Ойн 65,768 га,

  • Хээрийн 565,569 га,

  • Нийт 631,337 га талбай шатаж,

  • 5 байшин, 49 гэр,

  • 5 автомашин, 7 мотоцикл,

  • 125 малын хашаа,

  • 5,937 бог, 470 бод мал,

  • 7,980 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж,
    ойролцоогоор 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

2025 оны тавдугаар сарын 28-ны 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн таван суманд 7 түймэр идэвхтэй байгааг ОБЕГ мэдээлэв. Эдгээрийг унтраахаар:

  • ОБЕГ-аас 288 алба хаагч, 12 автомашин,

  • Байгалийн тусгай хамгаалалттай газрын 151 хүн, 30 автомашин, 17 морь,

  • Нийт 439 хүн, 42 автомашин, 17 морьтойгоор ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Буурлын даваа”,
Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” дахь түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол бусад таван түймрийг цурамд оруулахаар тэмцэж байна.

Мөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа мэдээлэхдээ, тавдугаар сарын 29-нд “Аюулгүй байдлаа шалгах өдөр” тохиож байгааг санууллаа. Энэ хүрээнд:

  • nema.gov.mn цахим хуудсанд иргэн, өрх, байгууллагад зориулсан

    • "Хяналтын хуудас",

    • "Аюулгүй өрх",

    • "Иргэний мэдлэг шалгах асуумж" нийтэлсэн байна.

Иргэн бүр ажил, амьдрах орчноо 2-3 минут зарцуулан үнэлж, эрсдэлийг тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ нэмэгдүүлэх нь өөрийн болоод гэр бүлийнхээ ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэдгийг ОБЕГ уриаллаа.

Эх сурвалж: ОБЕГ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Өчигдөр 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Өчигдөр 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Өчигдөр 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
Top