x

Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сарын 14-ний байдлаар 2070 объектын гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 309 нь өнжмөл шар өвсний түймэр байжээ. Энэ нь нийт гал түймрийн 15 хувийг эзэлж байна. Объектын гал түймрийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 26.8 хувиар өссөн боловч хүний амь нас эрсэдсэн тохиолдол 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотод нийт шар өвсний түймрийн 79.3 хувь нь бүртгэгдээд байгаа нь нийслэлийн гал түймрийн голомт хэвээр байгааг харуулж байна.

Харин ой, хээрийн гал түймэр 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаа гарсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ойн 47 мянга, хээрийн 701 мянган га талбай өртөж, нийт 748 мянга орчим га талбай шатжээ. Үүнээс гадна 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл, 5934 бог, 395 бод мал хохирч, нийт хохирлын хэмжээ 4.3 тэрбум төгрөгт хүрээд байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Майн-Зоо” гэдэг газарт гарсан ойн түймэрийг унтраахаар 263 хүн, 30 автомашин, 300 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймрийн баруун хойд хэсэг хяналтад орсон боловч бусад чиглэлд цурам тавих ажил үргэлжилж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 11915 га талбай өртжээ.

Ойрын хугацаанд хуурайшилтын зэрэг өндөр хэвээр байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг, байгальд зугаалах, хог шатаах, ил гал гаргах, галын аюулгүй байдлыг зөрчихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: УОК, ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 11 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 44 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 58 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 15 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 56 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 12 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 19 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 29 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 51 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 56 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top