x

Бичил хуванцрын бохирдол далайн гүнд хүртэл хүрч байна

Японы Далай тэнгис, хуурай газрыг судлах шинжлэх ухаан, технологийн агентлаг (JAMSTEC) болон дэлхийн бусад судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд бичил хуванцрууд далай тэнгисийн зөвхөн гадаргад бус, олон мянган метрийн гүнд хүртэл тархсан болохыг тогтоолоо.

Бичил хуванцар гэдэг нь ихэвчлэн том хэмжээний хуванцар хог хаягдлын задралаас үүсдэг, таван миллиметрээс жижиг хэмжээтэй хуванцрын бичил хэсгүүд юм. Эдгээр нь загас болон бусад далайн амьтад амархан залгих хэмжээтэй тул далайн экосистемд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүйд судлаачид ихээхэн санаа зовниж байна.

Энэхүү судалгаанд 2014-2024 оны хооронд цуглуулсан 1885 судалгааны станцын өгөгдлийг ашиглаж, бичил хуванцрын тархалтын байдлыг нарийвчлан шинжилсэн байна. Түүнчлэн 0.1 мм-ээс бага хэмжээтэй бичил хуванцрууд нь далайн гадаргаас гүн рүү илүү жигд тархах хандлагатай бөгөөд удаан хугацаанд живж, далайн орчинд удаан хугацаагаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.

JAMSTEC-ийн судлаач Шие Жао “Далай тэнгис бичил хуванцрын томоохон ‘банк’ болсон тухай судалгааны дүнг хараад үнэхээр цочирдсон. Олон улсын судлаачидтай хамтран бичил хуванцрын тархалтыг судлах арга, мэдээлэл цуглуулах үйл явцыг илүү нэгдсэн хэлбэрт оруулах шаардлагатай” хэмээн онцолсон байна.

Энэ судалгаа нь бичил хуванцрын бохирдлын далай тэнгисийн гүн давхаргад хэрхэн нөлөөлж буйг харуулсан томоохон баримт болж, дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байгаа юм.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 9 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 42 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 13 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 54 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 10 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 17 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 27 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 49 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 55 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 59 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top