x

Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “XPENG” компанийн охин компани болох “XPENG AEROHT” дэлхийд анхных болох үйлдвэрт нисдэг машиныг олноор үйлдвэрлэх туршилтыг даваа гарагт эхлүүлжээ. Энэ нь дараагийн үеийн тээврийн хэрэгслийг арилжаанд нэвтрүүлэхэд чухал алхам юм. 

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн нийслэл Гуанжөү хотын Хуанпү дүүрэгт байрладаг 120 мянган хав.дөр.м талбай бүхий уг үйлдвэр нь модульчлагдсан нисдэг машиныхаа анхны салдаг цахилгаан онгоц болох “Хуурай газрын нисэх онгоц тээвэрлэгч”-ийг хэдийн танилцуулсан байна.

Энэхүү үйлдвэр жилд 10 мянган салдаг онгоцны модуль үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд анхдагч хүчин чадал нь 5000 ширхэг юм. Ингэснээр ийм төрлийн үйлдвэрүүдээс хамгийн их хүчин чадалтай нь бүрэн ашиглалтад орсны дараа 30 минут тутамд нэг онгоц угсарна.

“XPENG AEROHT” бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш ойролцоогоор 5000 нисдэг машины захиалга авсан бөгөөд олноор үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг 2026 онд хийхээр төлөвлөж байна.

Нисдэг машин нь “эх хөлөг” гэгддэг зургаан дугуйтай газраар зорчих тээврийн хэрэгсэл болон салгаж болдог цахилгаан хөдөлгүүртэй, босоо чиглэлд хөөрч, буух /eVTOL/ онгоцноос бүрдэнэ. eVTOL онгоц нь автомат болон гар удирдлага бүхий нислэгийн горимуудтай.  Автомат горим нь ухаалаг маршрут төлөвлөх, мөн нэг товшилтоор хөөргөж, буулгадаг байна. 

Ойролцоогоор 5.5 м урт уг тээврийн хэрэгслийг стандарт жолооны үнэмлэхтэйгээр нийтийн эзэмшлийн зам дээр жолоодож, ердийн зогсоолд байрлуулж болох гэнэ.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 16 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 17 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 17 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 22 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 8 цаг 23 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 8 цаг 24 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 8 цаг 26 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 8 цаг 27 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 10 цаг 38 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 10 цаг 40 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 10 цаг 41 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 10 цаг 43 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 45 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 10 цаг 46 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 10 цаг 48 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 10 цаг 49 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 12 цаг 26 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 12 цаг 27 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 12 цаг 29 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 12 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top