x

С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дараагийн хямрал руу л хөтөлнө

Улс төр судлаач С.Энхтөртэй ярилцлаа.

-Эрх баригч МАН-ын хагарал төрийн хямрал руу орлоо. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн хямрал болж байна. Аливаа улс төрийн хямрал нэг бол нийгмийг урагшлуулдаг, үгүй бол хагарал хуваагдалд хөтөлдөг. Одоогийн хямрал нэг талаараа шинэ юм биш. Ерөнхийлөгчийн институци, нам, парламентын институцитэй байнга зөрчилдөж ирсэн. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа гарч байгаагаараа энэ хямрал нэг талаараа шинэ үзэгдэл юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилго энэ асуудлыг шийдэх байсан. Гэвч энэ зорилгодоо хараахан хүрээгүй нь одоо харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, бидний шинэ Үндсэн хуулийн нэг асуудлыг ил гаргаж өглөө, энэ хямрал. Одоо үүнийг дахин засварлах уу, түр аргалаад дараагийн хямралыг хүлээх үү гэдэг л асуулт байна. Дээр нь саяны ҮХЦ-ийн шийдвэр өөр нэг асуудлыг шийдэж цэг тавьж өглөө. Энэ утгаараа бид энэхүү хямралаас тодорхой дүгнэлт хийж, түүнийгээ засаад явж байгаа нь сайн.

Харин жагсаалтын гишүүдийг сонгон шалгаруулах асуудлыг намын даргын үзэмжээр шийдэж байгаа нь хууль тогтоогчдын хараат бус байдалд шууд нөлөөлөх сул тал байгааг бид бас харж байна. Улс төрийн намын хууль дүрэмд үүнийг тодорхой зохицуулж өгөхгүй бол жагсаалтынхан автоматаар намын даргын кноп болдог энэ асуудал үргэлжлээд явах нь. Тиймээс эдгээр асуудлуудаа шийдээд явбал энэ хямралаас бид нэг шат ахиж гарна. Харин асуудлуудаа түр хойш тавиад эвлэрсэн нэрээр асуудлуудаа байхгүй болсон мэт өнгөрвөл дахиад л дараагийн хямрал руу хөтөлнө.

-Үнэхээр намын даргын суудлын төлөө МАН-ынхан бие биенийхээ хулгайг дэлгэх шиг болж байна. Үүнд хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж байгаа нь нийгэмд айдас түрүүлж байх шиг. Энэ үзэгдлийг судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?

-Энэ бол аюултай үзэгдэл мөн. Хууль сахиулагчид хуулинд захирагдах бус улс төрийн клиентүүдэд үйлчилдэг болсон нь тодорхой харагдаж байна. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэмэгдэж манипуляци хийж буй нь давхар аюул. Хэн дарга болох үгүйгээс илүү том асуудал. Харамсалтай нь үүнд хэн ч ач холбогдол өгөхгүй, өөр өөрсдийн зорилгодоо хууль сахиулах байгуулагуудыг ашиглахаа л бодож байна.

Саяхан гарсан Дэлхийн хуулийн засаглалын индексээр манай улс бүх үзүүлэлтээрээ тун тааруу гарсан нь үүний илэрхийлэл. Энэ асуудлыг засахгүйгээр бид ардчилал, хүний эрхийг хангана гэж байхгүй. Нэг дарга нь одоо ялсан ч дараагийн удаа хууль сахиулах байгууллагуудын золиос болох нь тодорхой. Дэлхийн олон оронд, ялангуяа дарангуйлал тогтож буй улсуудад энэ үзэгдэл тов тодорхой харагддаг.

Хууль хүчний байгууллагуудыг өөртөө үйлчлэхээр зохион байгуулдаг ч эцэст нь түүндээ идэгдэж дууссан эмгэнэлтэй кейсүүд зөндөө байна. Ардчилсан оронд ийм асуудал уул нь байх ёсгүй. Жинхэнэ ҮХ-ын асуудал болоод байна.

-Ингэхэд энэ цаг үед сөрөг хүчний үүрэг роль ямар байх ёстой вэ?

-Бүх л сөрөг хүчний үүрэг тодорхой, засгийн эрхийг авах. Тэр зорилгодоо л үйлчилнэ. Ингэхийн тулд шүүмжлэл өрнүүлж эрх баригчдын сул талыг иргэдэд таниулах ажил хийнэ. АН энэ ажлаа тодорхой хэмжээгээр хийж байна. Гэхдээ эрх баригчдын хэрүүлд татагдан орж, тэдний агентлаг яриад явах нь тийм ч ухаалаг биш.

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад намын хагарлыг эвлэрүүлэх ажлын хэсэг гарсан. Нийгэм тэднийг харахдаа, эрх баригчид улс орныг сүйрүүлчхээд хулгайгаа нуухын тулд эвлэрээд өнгөрөх нь гэсэн шүүмжлэлтэй байгаа. Харин шинжээчид бодит нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа бол?

-Эвлэрлийн ажлын хэсгийг огт ойлгохгүй байгаа. Тэд шүүгч биш, мөрдөгч биш, хэн нь буруутай үгүйг тогтоохгүй. Хэрвээ хуулийн гаргалгаа байгаа бол заавал ажлын хэсэг гаргах шаардлагагүй. Наймаалцах гэж байгаа бол ажлын хэсэг асуудлыг улам л хүндрүүлнэ. Учир нь бүгд өөр өөрийн эрх ашгаа энэ процесс дунд шингээх гэж оролдоно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг зүгээр сайн санаж, нейтрал байдлаар үүнд оролцоно гэж бодохгүй байна.

АН-ын даргын сунгаа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний өрсөлдөөнд төвлөрч байна. 300 гаруй мянган гишүүнтэй улс төрийн ууган хүчин болсон МАН-д энэ хоёроос өөр намын дарга хийх хүн үнэхээр байхгүй гэж үү. Магадгүй МАН даргаараа гуравдагч хувилбарыг дэмжвэл улс төрийн тогтвортой байдал, намын дотоод зодоон намжих уу гэсэн олон асуулт хариулт нэхэж байна. Хөндлөнгийн судлаачийн хувьд та МАН-ын Их хурлаараа намын даргын асуудлаа эцэслэж чадна гэж харж байна уу?

-МАН-ын Их хурлаар даргын асуудал нь эцэслэгдэх байх. Гэхдээ хямрал тэр дороо алга болно гэж бодохгүй байна. Харин нэг талын ялалт илүү бэхжиж нөгөө талын хохирол л нэмэгдэнэ. Магадгүй хэсэг хугацаанд намжиж байгаад сонгуулийн өмнө дахин хямрах магадлалтай. Сонгуулийн дараа ажлаа өгсөн ерөнхийлөгч зүв зүгээр тэтгэвэрт гарах уу, эсвэл намдаа эргэн ирэх үү гэдэг асуулт байж байна. Ямар шийдвэр гарахаас хамаараад улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө.

Харин намын их хурлаараа намын дүрмээ дорвитой өөрчилж, сонгуулийн жагсаалт гаргах, эвсэх зэрэг асуудлуудаа ардчилсан, хяналттай болгож чадвал эерэг үр дүн гарна. Тэрнээс нэг хүнийг даргаараа тавиад бүх асуудлуудаа шийднэ гэвэл андуурал. Нэгэнт их хурлаа хийж байгаа бол системийн чанартай, хямралын үндэс болсон асуудлуудаа шийдээд авбал улс төрийн институцийн хувьд амжилт болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (89.149.52.29)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 8 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 45 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 11 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 22 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 28 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 34 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 43 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 18 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 19 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 24 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 27 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 30 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 41 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 35 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 31 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 55 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top