x

Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй

Эдийн засагч Н.Энхбаяртай манай улс яагаад гадаадаас ажиллах хүч авах ёстой талаар ярилцлаа.

-Манай улс яагаад гадаадаас ажиллах хүч оруулж ирэх ёстой юм бэ?

-Юуны өмнө статистикийн мэдээллийг харах ёстой. 2024 оны байдлаар улсын хэмжээнд бүх салбарт нийтдээ нэг сая 355 мянган ажиллагч байна. Үүнээс уул уурхайн салбар 77 мянган ажилтантайгаар гуравдугаарт бичигджээ. Тэгвэл 2024 онд манай улсад 8000 гаруй гадаадын ажил эрхлэгч ажилласан гэнэ. Үүний 2255 нь уул уурхайн салбарт ажилласан гэвэл 2.8 хувь гэсэн үг. Энэ бол хамгийн олон гадаад хүн ажиллаж байгаа салбар шүү. Манай улсын гол хэрэгцээ барилга, уул уурхай байдаг. Гэтэл судалгаануудыг харахаар манай өөрсдийн бэлтгэж байгаа боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлтийг хангаж чаддаггүй. Ажиллах хүний тоо болон ур чадвараараа дутмаг.

Жишээлбэл, гагнуурчин гэх нарийн мэргэжил дотроо долоогоос 11 хүртэлх зэрэгтэй байдаг гэнэ. Харин манайх тав хүртэлх зэрэгтэй гагнуурчин бэлтгэдэг. Гэтэл уул уурхай, цахилгаан станцуудын бүтээн байгуулалт хийхэд долоогоос ес хүртэлх зэрэгтэй гагнуурчин шаардагддаг. Зэрэг ахих тусмаа илүү төвөгтэй, ур чадвар шаардсан ажлуудыг хийдэг байх нь. Харамсалтай нь манайд ийм ур чадвар, зэрэгтэй гагнуурчин маш ховор. Манай үндсэн асуудал бол өөрөө чухал шаардлагатай салбарын боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй байгаа юм. Тэгээд ажлын байрны эрэлт хэрэгцээ, ажил мэргэжлийн зөрүү гардаг. Тиймээс энэ зөрүүг гадаадын ажиллах хүч нөхөх зайлшгүй шаардлага үүсээд байна.

-Ер нь энэ асуудал юунаас үүдэлтэй вэ?

-Хамгийн гол нь манай мэргэжил сургалт үйлдвэрийн төв орчин үеийн шаардлага хангахгүй байгаа юм. Энэ асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьж эхлээд, олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч хангалттай биш. Суралцагчдын тоо маш цөөхөн. Гэтэл сүүлийн жилүүдэд дээд боловсролоор төгссөн хүний тоо хэт өссөн. Энэ нь манайд уул уурхай, төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа ч ажиллах хүч хүрэлцэхгүй байна гэсэн үг. Манайд тодорхой шалгуурыг хангасан ур чадвар, зэрэгтэй нарийн мэргэжилтэн байхгүй учраас гадаадаас ажиллах хүч авах ёстой гэдгийг зарим хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Хэрэв гадаадаас ажиллах хүч авахгүйгээр энэ чигээрээ явбал яах бол?

-Үгүй бол уул уурхай, төмөр зам, эрчим хүчний салбар ойрын хэдэн жилдээ хоцрогдолтой хэвээрээ л байна. Жишээлбэл, Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэр бий. Энэ төсөл дээр манай дотоодын ажиллах хүч зөвхөн туслах ажлыг хийж байгаа. Учир нь бүгд шинэ технологи. Тос хайлуулдаг, тогоо нэрдэг химийн урвал явагдаж байгаа шүү дээ. Үүнийг яаж угсардаг, ажиллуулдгийг мэдэх хүн үнэхээр байхгүй. Зүгээр л ерөнхий онолыг үзсэн хэдэн инженер бий. Өмнө нь практик дээр огт хийж үзээгүй. Гэтэл ийм нарийн ажлыг гарцаагүй Энэтхэгийн ажилтнууд ирж хийж байх жишээтэй.

-Үйлчилгээний салбарт ч иймэрхүү асуудал тулгардаг уу?

-Манай хэд хэдэн зочид буудал гадаадын ажиллах хүчний менежменттэй. Менежерүүд нь дандаа гадаадын иргэн. Яагаад гэвэл манай ажилчид хариуцлага, ур чадвараар хоцрогдолтой байдаг. Бид зүгээр л уламжлалт үйлчилгээгээр төсөөлөөд байдаг шүү дээ. Гэтэл энэ нь олон улсын дөрөв, тавдугаар зэрэглэлийн ангиллын шалгуурыг яагаад ч хангадаггүй. Харин зүүн өмнөд Азийн олон сая жуулчдад үйлчилдэг хүмүүс илүү мэргэшсэн байдаг.

-Зарим хүн гадаадаас ажиллах хүч авах нэрээр хятадуудыг оруулж ирж буй нь Монголыг сүйрүүлэх бодлого гэж шүүмжилж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн жил таван гишүүн хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн. Танилцуулга дээр нь манай улс жил бүр 10 мянга гаруй ажиллах хүчний хомсдолтой байдаг гэсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид дэлхийн хөгжил, технологи, бүтээн байгуулалтаас хоцроод байна. Боловсон хүчнээ бэлтгэж чадахгүй. Бэлтгэсэн ч тоо нь эрэлтээ хангаж чадахгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгээд гадаадаас ажиллах хүч авна, авахгүй гэж зөрчилдөж байх хооронд ямар ч бүтээн байгуулалт явагдахгүй, бүх төсөл удаашралтай болчихсон. Яг л Энэтхэгийн газрын тосны үйлдвэр шиг боллоо. Ганцхан манай улс гадаадаас ажиллах хүч авах гээд байгаа юм биш. Дэлхийн бүхий л орон энэ аргаар хөгжилд хүрсэн. Хятад анх Германаас ажиллах хүч авч байж галт тэрэгтэй болсон. Үүнийхээ дараа дахин хэзээ ч гадаадаас ажиллах хүч дахин аваагүй. Учир нь германчуудаас яаж хийдгийг нь сураад авчихсан.

-Бид гадаадаас ажиллах хүч оруулж ирснээрээ ямар үр дүнд хүрэх вэ?

-Технологийн дэвшил гарна. Бидний хийж чадаагүй шинэ, шинэ үйлдвэрүүд бий болно. Жишээлбэл, 2030 он гэхэд хурдны галт тэрэгтэй болно гэх зорилт тавья. Гэтэл манайд цахилгаан галт тэрэг гэх ойлголт байхгүй. Бид цахилгаанаар галт тэрэг яаж явдгийг ч мэдэхгүй. Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүй учраас зайлшгүй ажиллах хүчээ гаднаас авна. Ингэж байж л бид тухайн нарийн төвөгтэй бүтээн байгуулалтын ажлыг яаж хийдгийг нь харж, сурч авна шүү дээ. Хамт дагалдаж ажиллаад, дараа нь өөрсдөө хийх туршлага, ур чадвар хуримтлуулна гэсэн үг. Жишээ нь, Нарны гүүрийг яаж бүтээн байгуулсан билээ. Нарны гүүр чинь цемент цутгахгүй, төмөр бетон шүү дээ. Үүнийг цутгах үед монгол компаниуд дагалдаж ажиллаад, яаж хийдгийг нь сурсан байх жишээтэй. Бидний чадахгүй байгааг чаддаг хүмүүсийг оруулаад ирвэл маш богино хугацаанд олон төсөл дуусгаад, мөнгөө үр ашигтай зарцуулна гэсэн үг.

-Одоо манай олон төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа хэт удаашралтай явагдаж байгаа биз дээ?

-Тийм. Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэр хугацаа алдсаар байгаад өртөг нь нэмэгдсэн. Дахин, дахин зээл аваад л явж байгаа шүү дээ. Аливаа төсөл удах тусмаа үнэтэй болдог. Тэгэхээр бид маш их мөнгөний хожоо хийнэ гэсэн үг. Хамгийн гол нь батлагдсан хугацаандаа төслөө дуусгадаг болох хэрэгтэй. Жишээ нь, дайчлах ёстой хүчийг нь дайчилж байгаад ирэх жил газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа гэж бодъё. Тэгвэл яг одоогийнх шиг бачимдалтай үед ямар их хэрэг болох вэ. Ийм амин чухал салбарын төслүүдийг урагшлуулж, үр шимийг нь хүртэхийн тулд гадаадаас ажиллах хүч авах хэрэгтэй. Бид өөрсдөө хийж чадахгүй юм чинь мянга харж суугаад яах юм бэ.

-Гадаадаас ажиллах хүч авахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

-Засгийн газраас гаргасан тогтоолыг квот тогтоох тухай тогтоолыг харлаа. Үүнд нэг учир дутагдалтай зүйл байна. Агуулга маш ерөнхий байсан. Жишээлбэл, уул уурхайн салбарт ямар мэргэжлийн ур чадвартай ажилчин шаардлагатай байгаа нь мэдэгдэхгүй. Зүгээр л уул уурхайн салбар гээд биччихсэн. Гэтэл Солонгост гадаадаас ажиллах хүч авахдаа ур чадварыг нь тодорхой заадаг. Гагнуурын зургаа, долдугаар зэрэглэлтэй бол виз мэдүүлж болно. Харин нэг, хоёрдугаар зэрэглэлтэй мэргэжилтэн манай улсад олон бий гэдгээ тодорхойлчихсон байх жишээтэй. Үүн шиг бид асуудлаа тодорхойлоод, задалж бичих хэрэгтэй. Аль салбарын ямар ур чадвар эзэмшсэн ажилчдыг гадаадаас авах гэж буйгаа тодорхой болгохгүй бол ажил мэргэжлийн давхардал, ойлгомжгүй байдал үүсээд байна. Ховор нарийн мэргэжил дээр квот тогтоохгүй.

Харин олдоц сайтай мэргэжил квоттой гэдэг ч юм уу. Үүний дараа уг бодлогыг олон нийтэд сайн ойлгуулах хэрэгтэй. Манайд орчин үеийн шинэ технологи, стандарт байхгүй учраас ийм ур чадвартай мэргэжилтэн алга. Үүнээс үүдэн манай улсад бүтээн байгуулалт явагдахгүй, хөгжихгүй байна гэдгээ сайн тайлбарлаад, гадаадаас ажиллах хүчээ оруулж ирэх ёстой. Ингэвэл асуудал бага гарах байх.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 5 цаг 37 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 5 цаг 39 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 5 цаг 40 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 5 цаг 41 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 5 цаг 43 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 5 цаг 44 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 5 цаг 46 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 46 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 5 цаг 48 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 10 цаг 27 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 10 цаг 27 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 10 цаг 29 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 12 цаг 29 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 12 цаг 30 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 12 цаг 32 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 12 цаг 34 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 13 цаг 11 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 14 цаг 58 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 15 цаг 0 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 15 цаг 0 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top