x

“Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн барих дуртай хар арьсан цүнх нь нийгмийн сүлжээгээр алдартай болсны дараа Японы төв нутгийн арьсан эдлэл үйлдвэрлэгчийн захиалга огцом өсжээ. 

“Grace Delight Tote” хэмээх цүнхийг Токио хотод төвтэй, 145 жилийн түүхтэй арьсан эдлэл үйлдвэрлэгч “Hamano Inc” компанийн 20 орчим гар урчууд оффисын ажилтан эмэгтэйчүүдэд зориулан Нагано мужид гараар урладаг. “Санаэгийн цүнх” хэмээн нэрлэгдэх болоод буй 700 орчим гр жинтэй уг цүнх нь А4 хэмжээтэй баримт бичгүүдийг багтаадаг бөгөөд 136 400 иений /885 ам.доллар/ үнэтэй юм.

Гуч гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн хөнгөн цүнх нь найман өнгөний сонголттой. Гэсэн хэдий ч захиалга нь ихэссэн тул тус компани одоогоор зөвхөн хар өнгийн цүнхний захиалгыг хүлээн авч байна. Ирэх оны долоодугаар сарын сүүлч хүртэл нийлүүлэлт хийгдэхгүй гэж тус компани мэдэгджээ.

Энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Т.Санаэ уг цүнхийг барьж яваа нь харагдсаны дараа 1880 онд байгуулагдсан компанийн бүтээгдэхүүний захиалга огцом нэмэгдсэн байна. “Hamano”-гийн ажилтан Таканори Кобаяшигийн ярьснаар, 20, 30-аад насны залуу үйлчлүүлэгчдээс ердийн үеийнхтэй харьцуулахад илүү олон захиалга ирэх болжээ.

“Энэхүү загвар нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд олон жилийн турш хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн бид засварын үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчид цүнхийг удаан хугацаанд эдэлж хэрэглэх боломжтой” хэмээн Т.Кобаяши ярилаа.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top