x

О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд МАН-ын гишүүд УИХ-ын даргаа дахиж шинээр томилох, эсвэл огцруулсан тогтоол нь Цэцийн дүгнэлтээр адилхан хүчингүй болно ч гэдэг юмуу янз бүрийн тайлбар хийж байна. Үүн дээр та хуульч, улстөрч хүний хувьд тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр УИХ-д хүргэгдэнэ. Түүнээс биш архивтаа ч юмуу хадгалаад байхгүй нь ойлгомжтой. Харин ингэж хүргэгдэж байгаа тохиолдолд Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээр хэлэлцүүлэг өрнөхгүй. Яагаад гэхээр энэ тухай Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд маш тодорхой заагаад өгчихсөн. Үндсэн хуулийн 66.2-ийн гурав болон дөрвөөр хэлэлцүүлэг өрнөхгүй гэж байгаа. Харин нэг, хоёроор л хэлэлцүүлэг өрнөнө. Тэр нь хууль, тогтоолтой холбоотой асуудлаар Цэцийн дүгнэлт гарсан бол гээд заачихсан. Түүнээс биш тодорхой албан тушаалтны хууль зөрчсөн, эсвэл огцруулах асуудлаарх шийдвэрийг Цэц авч хэлэлцээд дүгнэлт гаргасан бол тэр дүгнэлтийг УИХ авч хэлэлцэхгүй.

-Тэгэхээр УИХ-ын даргыг дахин шинээр томилолгүй нэлээд хэд хоночихлоо шүү дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-УИХ-ын даргад олонх болсон намаас нэр оруулж ирэх ёстой. Тэр нь заавал бүлэгтэй болж байж, бүлгээс оруулна гэсэн яриа байхгүй. Яагаад гэвэл УИХ нь даргатай байна гээд Үндсэн хуульд заачихсан. Анхдугаар чуулганаар бол хамгийн ахмад нь даргалаад, ялсан нам хүнээ оруулаад батлуулдаг. Тийм болохоор УИХ-ын даргын асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой. Яагаад гэхээр УИХ-ын дарга гэдэг чинь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийг эзгүй үед орлодог хүн. Манайх чинь дэд ерөнхийлөгчгүй улс шүү дээ. Тийм болохоор төрийн хоёр дахь тэргүүн гэсэн үг. Ийм байтал энэ албан тушаалыг өнөөдөр намын зовлон байдлаар яриад байгаа нь төрийг зориуд эзгүйдүүлж байна гэж ойлгож байгаа.

-Ер нь УИХ-ын даргагүй ингэж олон хоног болох нь ямар нэгэн сөрөг үр дагавартай юу?

-Ерөөсөө Монгол Улсын Үндсэн хуулийг л дагах ёстой шүү дээ. Үндсэн хуульд анхдугаар чуулганаар даргаа томилно гэж байгаа. Үүнээс хойш даргыг тасралтгүй авч явна. Харин орон гарсан тохиолдолд УИХ-ын даргыг нэн даруй тавих хуультай байхгүй юу. Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь МАН-ынхан төрийг үл хүндэтгэж байгаа л үйлдэл.

-Х.Булгантуяа гишүүнийг эргүүлэн татна, татахгүй гэдэг асуудал ид яригдаж байна. Танай намын бүлгээс ч эргүүлэн татах ёстой гэсэн шийдвэр гаргачихлаа шүү дээ?

-Х.Булгантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх үү, эсвэл эргүүлэн татах уу гэдэг маргаан үүсээд байна. Үүн дээр бол түүнийг эргүүлэн татна. Учир нь Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа алдаа гаргаагүй байхгүй юу. Тэр УИХ-ын даргын үүргийг орлож байгаад алдаа гаргасан юм. УИХ-ын дарга нь түр эзгүй байгаагүй, бүр эзгүй болчихсон байсан. Тиймээс дараагийн даргыг томилохоос өмнө үүргийг нь орлож байсан.

Энэ үедээ албан тушаалдаа хайнга хандаад Үндсэн хуулийг зөрчсөн. Тийм учраас л албан тушаалтных нь хувьд гомдол гаргасан. Энэ утгаараа Х.Булгантуяаг эргүүлэн татах ёстой. Харин эргүүлэн татаагүйгээсээ болоод Үндсэн хуулийг зөрчиж байгаа нь бараг албан ёсны болж байгаа мэт үр дагавартай. Би Цэцийн шийдвэрийг андуураагүй бол тухайн этгээдэд хариуцлага тооцохын тулд энэхүү тогтоолыг үндэслэл болго гээд заачихсан. Үүгээрээ энэ хүнийг эргүүлэн тат гээд хэлчихсэн гэж ойлгож болно. Уг нь ийм маргаан үүсгэж байхаар Х.Булгантуяа гэсэн хувь хүнийхээ хувьд Монгол төр, өргөсөн тангарагтаа хүндэтгэлтэй хандаж, өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөх ёстой. УИХ-ын гишүүний тангараг дээр “Би Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахихаа тангараглаж байна. Энэхүү тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага үүрэхээ баталж байна” гэж байдаг юм. Хууль зөрчсөн гэдгийг нь Үндсэн хуулиар шүүх буюу Цэц тогтоочихоод байхад энэ хүн УИХ-ын гишүүн биш болсон гэсэн үг. Мөн гээд явлаа ч гэсэн утгагүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл тангаргаасаа няцчихаж байгаа байхгүй юу. Тийм болохоор одоо албан ёсоор хүсэлтээ өгөх ёстой.

-Эрх баригч нам сүүлийн үеийн төр, улс төрийн хямрал ч гэж болохоор зүйлийг бий болгоод, бүлэгтэй бүлэггүй нь мэдэгдэхгүй, УИХ-ын даргынхаа нэрийг оруулж ирэх байтал дэд даргад нэгнээ нэр дэвшүүлж байгааг та ер нь юу гэж харж байна вэ?

-Монгол Улс 1992 онд улс төрийн нам төрийн үйл ажиллагаанд оролцох тодорхой эрхийг нь заагаад өгчихсөн. Жишээлбэл, сонгуульд орох, ялсан тохиолдолд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа санал болго гэдэг. Хэрвээ улс төрийн нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж оролдвол нэн даруй тухайн намын үйл ажиллагааг зогсооно гээд Улс төрийн намын тухай хуулийн 10.2 дээр биччихсэн байгаа.

-Одоогийн энэ болж байгаа үйл явц таны саяны хэлсэн хуулийн заалтыг зөрчиж байна уу?

-Асуудлын гол нь одоо энэ нь парламентын маргаан байна уу, эсвэл парламентын маргаан нь улс төрийн намын заавраар явж байна уу гэдэг талаар хэн нэгэн Улсын дээд шүүхэд гомдол гаргах ёстой юм. Үүнийг нь Дээд шүүх авч хэлэлцээд тухайн намын үйл ажиллагааг тодорхой хугацаатай, эсвэл бүрмөсөн зогсоох эрхтэй. Тийм учраас шүүхтэй, хуультай улс учраас өнөөдөр их болгоомжтой хандах хэрэгтэй.

-Нийгэм, улс төрийн ажилд тодорхой хэмжээний гацаа үүсч байна. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр, ирэх оны төсөв гээд цаг хугацаатай болон яаралтай шийдэхгүй бол болохгүй асуудлууд байгаа. Гэтэл эрх баригч нам бид эвлэрчих байх, Их хурлаараа асуудлаа шийднэ л гээд яваад байх юм. Энэ бүхнийг шийдэхийн тулд Их хурлаа нааш нь татаад, ямар нэгэн үйлдэл хийж болохгүй юу?

-Би тухайн намын дотоод асуудлыг дүгнэж хэлж мэдэхгүй. Ер нь ард түмнээрээ л дүнгээ тавиулах ёстой. Ард түмэн ийм муухай, увайгүй, эрээ цээргүй байгааг нь зөвшөөрөөд байгаа бол хамаа алга. Дахиад л сонгуулиар МАН-аа сонговол эд нарын одоогийн явдал нь зөв. Харин энэ ёстой болохгүй гээд талбай дээрээ гараад жагсвал буруу байна л гэсэн үг. Эд нар өнөөдөр ард түмнийг сонгууль өгдөггүй гэж ойлгож байгаа. МАН-ын сүлжээ сонгууль өгдөг гэж ойлгоод байгаа юм. Тэр сүлжээ нь мөнгө аваад сонгочихсон учраас өнөөдөр юу ч дуугарахгүй байна. Түүнээс биш эд нарын гаргаж байгаа хууль бус шийдвэрүүд ард түмэнд л гай авч ирж байгаа шүү дээ.

Наад зах нь өвөлжилтийн байдал, өр зээл, геополитикийн асуудал, юмны үнэ, багш, эмч нарын цалин ямар байгаа юм. Энэ бүхнээ яриад, шийдээд яв гээд эрх өгтөл нөхдүүд хэрүүл л хийгээд яваад байна. Нэг алдвал гэнэн, хоёр алдвал тэнэг, гурав алдвал усан тэнэг гэж үг бий. Үүн шиг манай ард түмэн яг сонгууль болохоор өршөөдөг, уучилдаг. Манай нутгийн Даваасүрэн гэж ёстой сайхан төрийн түшээ гээд өөрийн бодлоороо явчихдаг аюул байдаг. Тэд нь гарч ирээд монгол төрийг гацаа, барьцаанд оруулж, хулгай хийж явдаг хүмүүс байдаг юм. Тийм болохоор ахмадууд, залуучууд маань жаахан хэрсүүжээсэй л гэж залбирахаас өөр надад өгөх хариулт алга.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (89.149.52.29)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 15 цаг 8 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 15 цаг 9 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 15 цаг 15 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 15 цаг 17 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 15 цаг 19 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 18 цаг 32 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 18 цаг 35 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 18 цаг 36 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 18 цаг 36 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 18 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 18 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 18 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 18 цаг 40 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 18 цаг 42 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 22 цаг 1 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 22 цаг 9 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 10 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 22 цаг 12 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 22 цаг 12 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top