x

Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу

Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн гол дуулиан эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан байлаа. УИХ дахь намын бүлэгт үүсээд байгаа хагарлыг даван туулах, эвлэрүүлэхэд зориулж ажлын хэсэг гаргасныг Ч.Хүрэлбаатар ахлахаар болжээ. Ч.Хүрэлбаатар гэдэг нөхөр гараад ирсэн чинь "мөнгийг мөнгөөр дарна" гэдэг шиг л сонсогдож байна.

Удирдах зөвлөлийн хурлаас хамгийн их ууртай гарч ирсэн хүн нь Ерөнхий сайд Г.Занданшатар. Орой нь Шадар сайд С.Амарсайханд албан тушаалаас нь чөлөөлөх мэдэгдлээ хүргүүлээд, өглөө нь Засгийн газрын хуралдаан дээр чөлөөлж байгаа зарлаад явчихсан. Засгийн газрынхаа эсрэг ажилласан, хулгайч нартай хуйвалдаж, танхимын бодлогоо эсэргүүцсэн гэсэн байх. 

Зарим нь ч "хөөгдөөд гарч байгаа бичлэгийг нь цацахдаа яахав дээ, арай муухай шоу юмаа" гэлцээд байх шиг байна лээ. Ер нь хэлэхэд төрийн ажлыг авч болдог, өгч болдог гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг, хэдэн ч Засгийн газар дамжиж ажиллав. Ажил авахдаа инээж ороод, өгөх дээрээ урвалздаг, араар нуугддаг байж болохгүй л дээ. 

Ерөнхийдөө бол Г.Заншатар Ерөнхий сайд "хулгайч нартай эвлэрэхгүй" гэдэг дээрээ бол "цэгцэрсэн" юм байна гэж харагдлаа. Харин түүнийхээ үр дүнд юу амсах, юунд тулаад зогсох вэ гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй юм. Энэ сарын сүүлчээр болох намын Их хурлаараа "дүнгээ тавиулах" байх. Харин тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэн "зөвхөн нүүрстэй холбоотой 106 эрүүгийн хэрэг нээгдээд явж байгаа" гэдэг бол аймаар тоо шүү. Товчхондоо сайдын суудал шагнал биш байжээ гэсэн үг.

Хоёрдугаарт, Ардын нам, Д.Амарбаясгалан дарга гуравхан сарын өмнө Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилчихоод 3 сарын дараа 100 хоног дээр нь "Мань чинь намаа авлаа" гэдэг бол арай л эрээ цээрээгүй юм болсон. Ямар үүрэг гүйцэтгэгчтэй ярьж байгаа биш дээ. АТГ, цагдаа дээр нээгдээд байсан хэргүүдээс болсон байх магадлалтай. Тэгээд дээр нь “найман жилд гурван удаагийн сонгуульд намаа ялуулсан” гэдэг омогшилтой орно гэдэг бол Г.Занданшатарыг “Ах аа, арагшаа суучих аа” л гэсэн үг. Хамгийн харамсалтай нь МАН-ын засагласан найм, есөн жилд ард түмний амьдрал яаж унасан бэ? Аж ахуйн нэгжүүдээс хэд нь хаалга барьсан бэ? гэдэг асуулт.

Ажилтай, орлоготой яваа нь дандаа нам дагасан нөхөд, ах дүү, хамаатан садангууд. Тэгэхээр энэ бол бахархал дагуулах ялалт биш юм. Ц.Чулуунзагдаар дамжуулаад төрсөн ах дээр нь очоод “Админерал” гэдэг компанийн байгуулаад, тэгээд тендерийнхээ нөхцлийг өөрчилж байгаад шалгаруулна гэдэг бол зөвхөн манайхны толгойд л ордог “мэргэн” ухаан байх. Тэгсэн чинь нөгөө Ц.Ламжав нь “Амарбаясгалан гэдэг хүнийг ерөөсөө танихгүй, уулзаж байгаагүй” ч гэх шиг. Тийм юм байдаггүй юмаа л гэе дээ. Гавь-Алтайн төвд дээд, доод ангид сурсан хоёр бие биенийгээ танихгүй, бараагаа харалцаагүй байж яг харагдаарай. Тэгээд бүр өчнөөн жил дагуулж явсан, хамт ажилладаг нөхрийнх төрсөн ах шүү. Энэ бол логик.

Ер нь бол улс төрийн хүрээнд "Д.Амарбаясгалан нь Ч.Хүрэлбаатарынхаа мөнгийг угаадаг юм гэнэ лээ" л гэсэн яриа явдаг шүү дээ. Энэ хоёр хүн нэг тал болчихсон нөгөө талаа “тэврэхээр” ярилцаж байна л даа. Ардын намынхан арай солиорчихоогүй байлтай.

Хоёрт гэвэл Г.Занданшатарын хувьд МАН-ын 70-аад оныхноос нэр цэвэр үлдсэн цөөхөн хүний нэг. Улс төрийн болон төрийн албаны туршлага, боловсролтой. Дөрвөн удаа УИХ-д сонгогдож, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан. Энэ хугацаандаа Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалж, зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр нэлээд идэвхтэй ажилласан.

Орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж лекц уншуулахын сацуу ном бүтээлийг нь монгол хэлээр орчуулан хэвлүүлсэн гэх мэтчилэн. Англи хэлнээс судалгааны ном хөрвүүлэх хэмжээний боловсролтой хүн лав манай парламент дотор байхгүй. Байвал орчуулсан номоо аваад ирээрэй л гэе даа.

Хоёр дахь хэл нь орос. ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

Ганц сул тал нь 2024 оны парламентад сонгогдож чадаагүй. Гэвч Ерөнхий сайд гэдэг УИХ-д ажлаа тайлагнадаг хүн болохоос Л.Оюун-Эрдэнэ шиг танхимын орой дээр суучихаад УИХ-ын гишүүдийг загнаад, доромжлоод сууж байдаг хүн биш л дээ.

Бүр дээш нь хөөгөөд үзвэл Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум, Баянхонгор хайрхан уулын хошуу) Уутын голоор нутагтай Дүгэржав хэмээх язгуурын тайж хүний удам. Түүний хүү Сумгарьд тайж нь Дүгэржавын ганц хүү бөгөөд Норов хэмээх хүүтэй байжээ. Норов тайжийн хүү Дамдинжавын Гомбожав нь Г.Занданшатарын аав юм байна. Аав Д.Гомбожав нь бас л насаараа нам, төрийн ажил хийсэн. Нэгдлийн даргаас өгсүүлээд Ардын Их Хурлын депутат хүртэл явсан. Дөрвөн удаа сонгогдож, 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан. Харин Г.Занданшатар нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эх барьж авсан хүмүүсийн нэг. Ийм л түүхтэй юм.

Тиймээс МАН-ын залуус, энэ удаа жаахан арагшаа суух хэрэгтэй юм шиг байна. Наяад оны Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан эд нараа хар л даа. Нэг нь бүр диплом ч байхгүй. Нөгөө нь ШУТИС-ийг цахилгааны инженерээр төгссөн, сүүлд МУИС-д улс төр судлалаар сурсан. МАН-ын гишүүн. Ингээд л боллоо.

Тэгэхээр засаг тэргүүлж байгаа хүнд боловсрол, мэдлэг, туршлага, ачаалал даах чадвар гэдэг зүйл маш чухал. Тийм юмгүй бол хүний үгээр яваад, тоглоом тохуу болоод л дуусна. Ядаж тэрбумын дотор тоо бүрэн уншиж чаддаггүй хүнийг Ерөнхий сайдаар тавиад юунд хүрснээ бод доо, МАН-ынхан минь.

Ер нь бол улс төрийн хүн, тэр дундаа төрийн хүн халуун зүрхтэй, хүйтэн тархитай байх ёстой гэж сургадаг. Атал манай доод үеийнхэн бол толгой нь л хэт халаад, зүрх нь барагтай дулаацахгүй, нэг тийм жудаггүй, мөсгүй нөхөд олон болж харагдаад байна. Хулгайтай хийх тэмцлээ үргэлжлүүлж, хулгайч нь байр савандаа багтана уу даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • MATT PHILLIPS (223.252.16.145)
    I never imagined I’d fall for a crypto romance scam but it happened. Over the course of a few months, I sent nearly $184,000 worth of Bitcoin to someone I genuinely believed I was building a future with. When they disappeared without a trace, I was left heartbroken, humiliated, and financially devastated. For a long time, I didn’t tell anyone. I felt ashamed. But eventually, while searching for answers, I came across a Reddit thread that mentioned Agent Jasmine Lopez a crypto recovery agent. I reached out, not expecting much. To my surprise, she treated me with kindness, not judgment. She used advanced tools like blockchain forensics, IP tracing, and smart contract analysis and with persistence and legal support, she was able to recover nearly 85% of what I lost. I know not everyone gets that kind of outcome, but thanks to Recoveryfundprovider@gmail.com WhatsApp at +44 736-644-5035, I’ve started to reclaim not just my assets, but my confidence and peace of mind. If you’re going through something similar, you’re not alone and there is hope with Agent jasmine lopez.
    2025 оны 11 сарын 07 | Хариулах
  • Barbara Ignazio (149.102.247.242)
    My Flawless Crypto Recovery Journey With RESCUE TEAM RECOVERING COMPANY. This Is Awesome GETTING BACK LOST, HACKED OR STOLEN CRYPTOCURRENCY // RESCUE TEAM RECOVERY COMPANY. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address or bank account you sent money WhatsApp; +14706372676
    2025 оны 11 сарын 04 | Хариулах
  • Barbara Ignazio (149.102.247.242)
    My Flawless Crypto Recovery Journey With RESCUE TEAM RECOVERING COMPANY. This Is Awesome GETTING BACK LOST, HACKED OR STOLEN CRYPTOCURRENCY // RESCUE TEAM RECOVERY COMPANY. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address or bank account you sent money WhatsApp; +14706372676
    2025 оны 11 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 18 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 55 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 21 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 32 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 38 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 44 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 53 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 25 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 28 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 29 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 34 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 37 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 40 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 51 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 45 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top