x

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн бөөгөөс “Chanel” брэндийн хоёр цүнх авснаа өнөөдөр хүлээн зөвшөөрсөн боловч Эв нэгдлийн сүмд туслалцаа үзүүлсний хариуд тэдгээрийг авсан гэдгээ үгүйсгэжээ.

Түүний өмгөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, авлига, хээл хахуулийн янз бүрийн хэрэгт буруутгагдан баривчлагдаад буй Ким Кён Хи анх удаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн боловч тус сүмээс тансаг зэрэглэлийн “Graff” хүзүүний зүүлт авсан гэдгийг няцаасан байна.

“Тэргүүн хатагтай Ким Кён Хи хоёр удаа Чон Сон Бэгээс цүнх бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тэрбээр Эв нэгдлийн сүмтэй ямар ч хуйвалдаан хийгээгүй, ямар нэгэн хэлбэрээр хүсэлт хүлээн авч, солилцоо хийгээгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тэрбээр мөн “Graff” зүүлт авсан гэх яриаг эрс няцааж байна” гэж уг мэдэгдэлд бөөгийн нэрийг дурдан бичжээ.

Цүнх болон үнэт эдлэлүүд нь "2022 оны гуравдугаар сард Юн Сог Ёль ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тус сүмд бизнесийн ашиг олоход нь тусалсны хариуд авлига авсан" хэмээн тэргүүн хатагтай асныг буруутгаж буй хэргийн гол баримт болоод байгаа юм. Хэргийг шалгаж буй мөрдөгчдийн тусгай багийн мэдээлснээр, Чон Сон Бэ дээр дурдсан эд зүйлсийг Ким Кён Хид тухайн оны 4-7 дугаар сарын хооронд Юн овогтой сүмийн ажилтан асны хүсэлтээр хүргэж өгчээ.

Цүнхнүүдийг 8 сая вон /5500 ам.доллар/, 12 сая вон, зүүлтийг 62 сая вон гэж үнэлж байна. Ким Кён Хи эхэндээ цүнхнүүдийг аваагүй гэж мэдэгдэж байсан боловч дараа нь Чоны ятгалгаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Тухайн үед төрийн албан тушаалтны гэргий хүний хувьд илүү чанд хатуу байх ёстой байсан боловч авахаас татгалзаж чадаагүй алдаагаа ухамсарлаж байна” гэж тэрбээр хэлснийг өмгөөлөгчид нь уламжилжээ. Бэлгүүдийг хэрэглээгүй бөгөөд дараа нь Чон Сон Бэд буцааж өгсөн байна.

Өмгөөлөгчид мөн Ким Кён Хид тусламж хүссэн хүсэлт ирж байгаагүйг дурджээ. Ким Кён Хи “зохисгүй үйлдэл” гаргаж, ард түмний урмыг хугалсандаа гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Чон Сон Бэ шүүх дээр өгсөн мэдүүлгээсээ буцаж, сүмийн албан тушаалтнаас авсан бэлгийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн туслахад хүргэсэн гэж мэдэгдсэний дараа Ким Кён Хи дээрх мэдэгдлийг хийжээ. Өмнө нь Чон Сон Бэ тэдгээр эд зүйлийг алдаж үрэгдүүлсэн гэж мэдүүлж байжээ.

Эх сурвалж: Yonhap

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 44 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 9 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 16 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 23 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 27 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 33 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 37 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 40 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 43 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 46 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 53 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 19 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top