x

Дэлхийн капитализмын нийслэлд социалист этгээд ялалт байгууллаа

Рейнэр Цитэлман

Нью-Йорк хотын даргаар Зохран Мамдани сонгогдсон нь дэлхий даяар хүчтэй сануулга өгч байна. Дэлхийн капитализмын зүрхэнд социалист этгээд ялалт байгууллаа.

Фрэнк Синатрагийн алдарт “New York, New York”- дуундаа

“Тэнд л чи амжилт олвол,

Хаана ч газардахгүй шүү 

Хэн байхаа чи өөрөө шийдэнэ, 

Нью-Йорк, Нью-Йорк.” гэдэгсэн

Энэ мөрүүд одоо дэлхийн зүүний үзэлтэнүүдэд давталттай хэмээр сонсогдоно. Мамданигийн ялалт дэлхийн хэмжээнд яригдана. Ирэх жил Берлин хотын даргаар социалист сонгогдох боломжтойг өнөөгийн санал асуулга харуулж байна.

Миний “Капитализмын Хүч” номыг долоон жилийн өмнө хэвлүүлэхэд шүүмжлэгчид намайг “сүрлэн хүн” босгож байна гэж буруутгаж байсан. Тэд капиталист үзэл санааг бат бөх гэж итгэж тэдний эсрэг үзэл суртал аль хэдийн бөхсөн гэж маргаж байв. Би тэгж бодоогүй юм. Тэр номдоо болон олон нийтлэлдээ би анти-капитализмын сэргэн мандалтыг урьдчилан таамагласан.

Мамданигийн амжилт дэлхийн капитализмыг эсэргүүцэгчдэд урам зориг өгнө. Энэ социалист нэр дэвшигч “саятан, тэрбумтан байх ёсгүй” гэсэн уриан дор сонгуулийн кампанит ажлаа явуулсан – энэ бол зөвхөн социалист тогтолцоонд л байж болох санаа. Forbes сэтгүүлийн мэдээллээр саятан, тэрбумтангүй улсууд бол Куба, Хойд Солонгос, дэлхийн хамгийн ядуу Африкийн цөөн хэдэн орон л байна. Хүн амын тоонд харьцуулбал Швед АНУ-аас ч илүү саятантай. 

Оросын тэрс үзэлт, дэлхийн шатрын аварга, Путин болон Трампыг шүүмжилдэг Гарри Каспаров твиттертээ “Мамдани эрх баригч болсноор хамгийн том эрсдэл нь бүх зүйлс бүтэлгүйтэх үед илрэх болно. Популизм, социализмын мөн чанар нь алдаагаа засах биш, харин ч намагтаа улам суудагтаа оршдог. Илүү хяналт, илүү төвлөрөл. Засгийн газрын дарамт, амлалтанд ядуус бүр илүү өртөмтгий болдог” гэж анхааруулсан. 

Энд л аюул байна. Мамдани өмнөх бүх социалистуудын адил амлалтаа биелүүлж чадахгүй. Гэхдээ тэр болон түүний холбоотнууд өөрсдийгөө буруутгахгүй. Харин бусдыг, ялангуяа Дональд Трампыг буруутгана. “Хэрэв коммунист нэр дэвшигч Зохран Мамдани Нью-Йоркийн даргаар сонгогдвол би миний анхны гэр болсон хотдоо төрийн санхүүжилтийг хамгийн бага хэмжээнд л өгнө…” гэж Трамп аль хэдийн мэдэгдсэн.

Социалистуудад үргэлж “буруутгах хүн” хэрэгтэй байдаг. Венесуэлд 1999 оноос социалистууд засагласнаас хойш хүн амын 30 хувь нь дүрвэсэн, үлдсэн хүмүүсийн 80 хувь нь ядууралд амьдарч байна. Энэ бүтэлгүйтлийг АНУ-ын хоригтой холбож тайлбарладаг. Куба, Хойд Солонгост ч ийм түүх ижил. Трампын заналхийлэл ойлгомжтой ч стратегийн хувьд ухаалаг биш. Нью-Йоркт өгөх холбооны санхүүжилтийг бууруулах нь социалистуудад “бүтэлгүйтлийн шалтаг” өгөх болно.

Мамданигийн ялалтыг голлон залуу америкчуудын өсөн нэмэгдэж буй анти-капиталист үзэл тэжээж байна. Сонгуулийн өмнөх долоо хоногт явуулсан санал асуулгаар:

- 18–34 насныхны 64%

- 35–49 насныхны 50%

- 65-аас дээш насныхны 33%

Мамданид санал өгнө гэжээ. Эх сурвалж: Quinnipiac Poll

Би 34 улсад капитализмын дүр төрхийг судалсан судалгаа хийсэн. Үр дүн гайхалтай: 34 улсын зөвхөн зургаан оронд л капитализмыг эерэгээр үнэлжээ. 

АНУ-д капитализмын талаарх төсөөлөл ерөнхийдөө эерэг хэвээр байгаа ч залуу үеийн дунд өөрчлөгдөж байна. Дөрвөн жилийн өмнөх Ipsos MORI-ийн санал асуулгаар 30-аас доош насны америкчуудын дийлэнх нь капитализмыг үгүйсгэж байсан. Миний “Капитализмыг өмөөрхүй” номд бичсэнчлэн:

“АНУ-д хамгийн том ялгаа нь насны бүлгүүдийн хооронд байна. Эдийн засгийн эрх чөлөөний талаарх үзэл бодол нь орлого, хүйс, боловсролоос илүү “наснаас” хамаарна. Хариулт өгсөн америкчуудын нас бага байх тусмаа засгийн газрын оролцоог дэмжих хандлагатай.”

-30-аас доош насныхны 21% л “Капитализм төгс биш ч бусад тогтолцооноос дээр” гэж зөвшөөрсөн бол 60-аас дээш насныхны 51% зөвшөөрсөн юм.

Судалгаанд хамрагдсан улсуудад капитализмын талаарх үе хоорондын ялгаа АНУ-д байгаагүй хамгийн тод байв.

Дэлхий даяар залуучуудын дунд анти-капитализм өсөн нэмэгдэж байна. Германы сүүлийн холбооны сонгуульд социалист “Die Linke” нам залуучуудын дунд тэргүүлсэн. 

Ардчилсан Социалист Герман улс задрахаас өмнө Эрих Хонекер 

“Үхэр ч, илжиг ч социализмын замыг зогсоож чадахгүй.” Гэсэн. Харин түүний бурууг батлахын тулд Капитализмыг дэмжигчид сэрж бүхнийг хийх ёстой болжээ.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 17 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 54 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 20 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 31 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 37 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 42 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 52 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 23 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 27 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 28 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 33 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 36 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 39 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 50 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 44 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top