x

Ой, хээрийн түймрийн тоо 38 хувиар өсөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар цаг үеийн мэдээлэл хийлээ.

2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 100 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр түймрийн улмаас нийт 632 мянган га газар, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж, урьдчилсан дүнгээр 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм.

Сүүлийн 10 хоногт Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад 10 удаагийн гал түймэр гарснаас 5-ыг бүрэн унтраасан бол үлдсэн 5 түймрийн голомтод унтраах ажиллагаа үргэлжилж байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын Хэрийн гол,

  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойд гарсан түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

  • Харин Ерөө сумын Минжийн даваа, Батширээт сумын Бодончийн даваанд гарсан ойн галын голомтод шууд унтраах ажиллагаа зохион байгуулж байгаа юм.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, орон нутгийн Онцгой байдлын газар, хил хамгаалах болон байгаль орчны байгууллагууд, сумдын мэргэжлийн анги, иргэдээс бүрдсэн нийт 401 хүн, 27 автомашин, 17 морьтойгоор ажиллаж байна. Гал гарсан газруудын ихэнх нь автомашин очих боломжгүй, морин унаагаар 3-5 хоног туулж байж хүрдэг, хүндрэлтэй байршилд байгаа тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг, мөн ОБЕГ-ын харьяа 111 дүгээр ангийн агаарын тандалт, тээвэрлэлт хийж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, галын аюул ихтэй байгаа тул иргэдийг:

  • ой, хээрт зорчихгүй байх,

  • хашаандаа өнжмөл өвс, хог хаягдал шатаахгүй байх,

  • гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг
    Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ, УОК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Өчигдөр 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Өчигдөр 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Өчигдөр 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Өчигдөр 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Өчигдөр 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Өчигдөр 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Өчигдөр 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Өчигдөр 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо
Top