x

Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүдийг тавдугаар сарын 9-11-нд амжилттай зохион байгуулж, байгаль орчинд хувь нэмэр оруулах ажил өрнөлөө.

Нээлтийн үеэр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Байгаль орчны газрын дарга А.Гантөмөр нар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалсан юм.

Булган сумын хэмжээнд төр, төсвийн байгууллагууд нэгдсэн гурван байршилд мод тарих ажлыг зохион байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарих зорилт тавин ажиллаж байна. 2025 оны байдлаар энэ зорилтын хүрээнд нийт 1 сая 962 мянга 245 ширхэг мод, бут тарьж ургуулсан байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхдээ доройтсон ойг нөхөн сэргээх, цөлжилт, элсний нүүдлийг тогтоон барих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, тарилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагийг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласныг дэмжиж, Булган аймгийн Боловсролын газрын хамт олон хамт олноороо идэвхтэй оролцож, 100 ширхэг мод суулгалаа.

Мөн Булган аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамт олон “Бүх нийтээр мод тарих өдөр”-т нэгдэж, хуваарьт газартаа бургас, хайлаас зэрэг мод тарьсан байна.

Энэхүү арга хэмжээ нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, ирээдүйн хойч үедээ эрүүл ногоон орчин үлдээхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 12 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 59 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 16 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 57 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 13 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 20 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 30 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 52 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 57 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top