x

Гал түймрийн тоо эрс өсөж, урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн болон объектын гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын мэдээлснээр 2025 он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд объектын гал түймрийн 2149 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 32.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Гал түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • 64.6 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс

  • 25 хувь нь цахилгааны аюулгүй байдлын зөрчлөөс

  • 6.6 хувь нь шалтгаан тодорхойгүй

  • 2 хувь нь техник ашиглалтын доголдлоос

  • 1 хувь нь санаатай үйлдлээс

  • 0.9 хувь нь бусад шалтгаантай байна

Объектын гал түймрийн 76.5 хувь нь хувийн өмчид, 15.9 хувь нь төрийн өмчид тохиолдсон бол газар зүйн байршлаар Нийслэлд 1437 удаа, 21 аймагт 712 удаа бүртгэгджээ. Үүнээс Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймагт түймрийн тоо хамгийн өндөр байгааг онцолсон байна.

Мөн ой, хээрийн гал түймэр 12 аймгийн 58 сум, Улаанбаатарын 3 дүүрэгт нийт 90 удаа бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 31.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Уг түймрүүдийн улмаас:

  • 65 мянган га ой, 565 мянган га хээр, нийт 631 мянган га газар шатаж,

  • 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 6400 гаруй мал, 8000 боодол өвс, 80 шуудай тэжээл өртжээ.

  • Урьдчилсан байдлаар 5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Гал түймрийн илрүүлэлтийн 5.5 хувийг олон улсын FIRMS болон ICC.mn сайтын хиймэл дагуулаас илрүүлсэн бол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хэрийн гол” гэх газарт тавдугаар сарын 21-нд шинэ дулааны цэг илэрсэн тухай мэдээлэл байна. Тус газарт холбогдох алба хаагчид ажиллаж эхэлжээ.

Ой, хээрийн бүс нутгуудад хуурайшилт өндөр хэвээр байгааг онцолж, гал түймрийн эрсдэл буураагүйг анхааруулсан бөгөөд иргэдийг байгальд явахдаа гал асаахгүй байх, ил задгай хаягдал шатаахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх хариуцлагатай хандлага гаргахыг ОБЕГ-аас уриаллаа.

Эх сурвалж: УОК, ОБЕГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 32 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 53 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 1 цаг 3 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 1 цаг 9 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 1 цаг 11 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 1 цаг 20 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 1 цаг 24 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 2 цаг 11 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 2 цаг 15 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 2 цаг 29 мин COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 33 мин СОР17-г бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарахыг үүрэг болгов 16 цаг 1 мин “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав 16 цаг 11 мин Японы засгийн газрын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ 17 цаг 9 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 19 цаг 13 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 19 цаг 18 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 19 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 19 цаг 30 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 19 цаг 35 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 19 цаг 45 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top