x

Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмнө илрүүлэх боломжтой аргыг тогтоов

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын онош тавигдахаас гурван жилийн өмнө цуснаас илрүүлж болох аргыг олсон талаар EurekAlert сэтгүүл мэдээлжээ. Судалгааны багийн дүгнэлтээр, хавдрын эсүүдийн ялгаруулдаг генетикийн материал (cfDNA)-ыг хүний цуснаас урьдчилан илрүүлэх бүрэн боломжтой болжээ.

Энэхүү судалгаа нь өмнө нь олон төрлийн хорт хавдрыг илрүүлдэг MCED (Multi-Cancer Early Detection) шинжилгээний хүрээнд хийгдсэн байна. Судалгаанд оролцсон 52 хүний хуучин цусны шинжилгээний дээж дээр ажилласны үр дүнд, найман тохиолдолд хожим хорт хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд тэдгээрийн тал нь оношлогдохоос 3–3.5 жилийн өмнө цусны дээжээ өгсөн байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, ийм эрт үед илэрсэн хорт хавдрууд ихэвчлэн хүндрээгүй, эмчлэгдэх боломж өндөртэй байдаг тул уг арга нь эрт оношилгоо, амьдралын чанар, нас баралтын түвшинд бодитой эерэг нөлөө үзүүлнэ гэж дүгнэжээ.

Энэхүү нээлт нь хорт хавдартай тэмцэх эрт илрүүлэлтийн шинэ шат болж, анагаах ухаанд томоохон ахиц авчирч болзошгүйг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: EurekAlert, officelife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 26 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 26 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 57 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 11 цаг 58 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 12 цаг 0 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 1 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 12 цаг 2 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 12 цаг 3 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 14 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 15 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 15 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 16 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 14 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 14 цаг 18 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 16 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 18 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 27 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top