x

Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар

Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээж. Дэлхийн 200 гаруй улсын дунд Монгол хэмээх тусгаар тогтносон, бүрэн эрхт улс оршин буй. Тусгаар улсын хувьд бид хүсэл зорилготой, эрх ашигтай, мэдээж төрийн нууцтай. Мөн эх орны эрх ашиг хэмээх чухаг зүйлтэй ард түмэн. Тэрхүү эрх ашгаас урвах явдлыг урвагч, бүр хатуухан хэлбэл эх орноосоо урвагч хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь өнөө цагт үзэл бодол, итгэл үнэмшлээсээ урваж буцах явдал жирийн үзэгдэл мэт түгээмэл болчихож.

Шулуухан хэлэхэд, улс төрийн хүрээнийхний дунд энэ явдал хэвийн үзэгдэл мэт. Эх орноосоо урвана гэдэг хортой, тэвчиж болшгүй зүйл. Энэ үйл хэргийн хохирогч нь Монгол Улс, Монголын төр, Монголын ард түмэн. Басхүү урвагчид ганц л ял бий гэх үг ч бий. Ер нь урвагч хамгийн аюултай. Үзэл санааны урвагчид үйлдлээ, ирэх хариуцлагаа эхнээсээ мэдэж байсан учраас айдаггүй. Барьцаалагдсан урвагчдын түүхийг өчигдөрхөн Төрийн ордонд хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан сайд нар харууллаа.

Л.Оюун-Эрдэнийн гэх тодотголтой хамтарсан Засгийн газар 16 яамтай, 22 сайдтайгаар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэх гэрээг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Үр дүнд нь томоохон мега төслүүдийг хөдөлгөсөн нь хамтын шийдвэр гаргалт бодит үр дүнд хүрч болохыг харуулсан. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам, Газрын тосны үйлдвэр зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран шийдвэрлэсэн алхмууд нь эдийн засгийн урт хугацааны өсөлтөд чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэрүүд байв. Гэвч хурдтай хөгжил урт насалсангүй. Хурдтай хөгжлийн төлөөх галт тэргэнд хамт суусан сайд нар нь урвав.

Хурдтай хөгжлөөс урвасан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар барьцаалагдсан урвагч ямар аюултайг харууллаа. Тэд үзэл санаа, итгэл үнэмшлээсээ эргэлзэх зүйлгүй эргэж няцаж чаддагаа харууллаа.

Гагцхүү Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх кноп дарлаа.

Эцэст нь тэмдэглэхэд, хамтын удирдлагын бүтэц тогтворгүй, эвслийн бүрэлдэхүүн байнга өөрчлөгдөх тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл суларч, бодлогын үр ашиг буурдаг. Монгол Улсын хувьд ч Засгийн газрын тогтворгүй байдал нь ДНБ, гадаад валютын албан нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, инфляц зэрэг макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлж ирсэн. Судалгаагаар Засгийн газрын тогтворгүй байдал 1 хувиар нэмэгдэхэд, гадаадын шууд хөрөнгө оруулалт дунджаар 0.15 хувиар буурч байгааг олон улсын судалгаа харуулдаг. Энэ урвагчдаасаа болгоомжлох л байсан юм даа, Л.Оюун-Эрдэнэ.

Р.БАТБОЛД /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top