x

Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ

“Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг тэгш, шударга хүргэх зорилгоор хоёр чухал хуулийн шинэчлэлийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аар баталж, хоёрдугаар сарын 2-ноос мөрдөгдөж эхэлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудыг хэрэгжүүлснээр байгалийн баялгийн өгөөжийг монгол хүн бүр хүртэх боломж нээгдэв.

Энэхүү шинэ зохицуулалтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрчилж болох, бүтээгдэхүүн хуваах гэрээ болон тусгай төлбөрийн хэлбэрт шилжүүлэх боломжийг бий болгосон бөгөөд ийм орлогоос бүрдсэн хөрөнгийг Үндэсний баялгийн хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдийн сайн сайхны төлөө зарцуулах эрх зүйн үндсийг тодорхой болгожээ. Үүний үр дүнд хүүхэд бүрийн нэр дээр бодит хуримтлалын данс нээгдэх, боловсролын хөтөлбөрт зарцуулах, өсвөр үеийн хөгжлийг дэмжих, мөн тэтгэврийн шинэчлэлд санхүүгийн баталгаа бүрдүүлэх зэрэг өргөн хүрээний үр нөлөөтэй алхам бодитоор хэрэгжиж эхэлсэн байна.

Хуульд орсон гол өөрчлөлтүүд:

  • Ашигт малтмалын тухай хуулийн 5.3–5.5-т төрийн эзэмшлийг тусгай төлбөрөөр орлуулах нөхцөлийг нарийвчлан зааж, 472.2-д тусгай төлбөрийг тооцох хувийг зааж, 472.3-т 5.0 хувиас хэтрэхгүй байх хязгаар тогтоосон.

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-д хэд хэдэн шинэ заалтыг нэмж, хуримтлалын сангийн орлогын эх үүсвэрийг тодорхой болгосон. Үүнд:

    • Стратегийн болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр,

    • Төрийн эзэмшлийн хувьцааны өөрчлөлтөөс үүдэх орлого,

    • Уул уурхайн олборлолтын өмнө төвлөрүүлсэн ногдол ашиг орно.

  • Хуримтлалын сангийн орлого “дараах эх үүсвэрээс бүрдэнэ” хэмээн тод томруун болгон хуульчилсан.

Эдгээр өөрчлөлт нь хууль эрх зүйн хийдэл, давхардлыг арилгаж, баялгийн шударга хуваарилалтыг Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлсэн нь нийгмийн өргөн хүрээнд эерэг үр дагавар авчрах алхам хэмээн үнэлэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top