x

АТГ: Нас барсан 721 иргэнд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчлийг илрүүллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулахад нэр бүхий албан тушаалтнууд нь "Э" компанид зээлийн батлан даалт гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3-д заасныг зөрчсөн, түүнчлэн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 1 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 1 албан тушаалтанд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэв.

"Цемент шохой" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг хянан шалгаж, санхүүгийн зөрчил болон дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллага, нэгжид шилжүүлэн, албан тушаалын сонгон шалгаруулалтыг тухай бүр хууль журмын дагуу зохион байгуулах талаар "Эрдэнэс Монгол" ХХК-д мэдэгдэв.

Иргэн "А" нь нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа талаарх мэдээллийг хянан шалгахад тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний нас барсан бүртгэлийн талаарх мэдээлэл тухайн цаг үедээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэхгүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрт нь шинэчлэл хийдэггүйн улмаас тоо бүртгэлийн зөрүү үүссэн, тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж, мөрдөгдөөгүй байгаа зэргээс шалтгаалан нас барсан иргэний тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-2025 онд нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хянан үзэхэд нийт 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоноос 380 хүнтэй холбоотой 1,8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоон, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж, тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэн, одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 5 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 5 цаг 6 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 5 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 5 цаг 8 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 39 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 40 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 41 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 43 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 43 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 46 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 56 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 9 цаг 59 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 10 цаг 0 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 12 цаг 8 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 12 цаг 9 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 12 цаг 11 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 12 цаг 12 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 12 цаг 13 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top