x

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргал /2026.4.17/ цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Л.Оюунжаргал:

"2026 оны дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы аюулт, зарим газарт гамшигт үзэгдэл ажиглагдах төлөвтэй байна. Энэхүү үзэгдэл дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө баруун аймгуудаас эхэлж, 19-ний өдөр зүүн нутгаар шилжинэ. Шуурганы үеэр агаарын температур 10-20 хэмээр огцом буурч, эрс хүйтэрнэ.

Дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий аймаг, Говь-Алтай аймгийн хойд хэсгээр салхины хурд 15-20 м/с, зарим үед 24 м/с-ээс давж, хүчтэй шороон шуурга шуурна. 18-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Төв аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Говь-Алтай аймаг, Архангай аймаг, Өвөрхангай аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд 24-28 м/с, зарим үед 34 м/с-ээс давж, гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна.

18-19-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар нойтон цас орж, цасан шуургатай. 19-нд Дорноговь аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи, шороон шуургатай.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарч байгаад огцом хүйтрэх тул даваа, гүвээ, зам талбайд мөстөлт, халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Хол замд гарах иргэд онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Дээрх бүс нутгуудад бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүсийг малд явуулахгүй байх, төл малыг осгохоос хамгаалах, төллөх дөхсөн малыг хашаа, хороондоо төллүүлэх, отор нүүдлийг хойшлуулах, ямаа самналтыг түр хойшлуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Мал шуурганд уруудах зэрэг эрсдэл өндөр байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top