x

Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна

АНУ-ын Вашингтон хотноо дөрөвдүгээр сарын 13-18-нд зохион байгуулагдаж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт албаны баг бүрэлдэхүүний хамт оролцож байна.

Энэ удаагийн ээлжит уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутгийн хурцадмал байдлаас үүдэлтэй газрын тос, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн хомсдол, түүний үр дагавар, хүндрэлийг шийдвэрлэх боломжит шийдлүүдийн талаарх асуудлыг онцолж байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, их өгөгдөл, кибер эрсдэл, олон улсын төлбөр тооцоо, санхүүгийн аюулгүй байдал, дижитал санхүүгийн шийдлүүд, тогтвортой өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй байдлыг хангах зэрэг дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд тулгамдаж байгаа асуудлууд энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэвт багтжээ.

Эдгээр уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт оролцож, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны хүндрэлийг даван туулах хүрээнд Монголбанкнаас боловсруулсан бодлогын шийдэл, оновчтой арга хэрэгслийн талаар мэдээлэл өгч, олон улсын түнш байгууллагын боловсруулсан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг оновчтойгоор хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн Төв банкнаас дунд хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, Төв банкны хараат бус байдлыг хангах, банкны салбарын реформыг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт, санхүүгийн салбарын дэд бүтцийг боловсронгуй болгох, корреспондент банкны харилцааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг үе шаттайгаар нэвтрүүлэх талаар олон улсын түнш байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцож байна.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Монголын талын төлөөлөгчид

ОУВС-гийн Дэд тэргүүн Кэнжи Окамура, Ази, Номхон далайн газрын дэд захирал Таксин Саади Седик нарын хамт

Монголбанкны баг бүрэлдэхүүнтэй уулзаж байгаа олон улсын түнш байгууллагад ОУВС-гийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын удирдлага, Мөнгөний бодлого, хөрөнгийн зах зээл, Хууль эрх зүй хариуцсан газар нэгжүүд, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, түүнчлэн BNY Mellon, HSBC, JPMorgan зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.

Эдгээр байгууллагын зүгээс Монгол Улсыг Ойрх Дорнодын хурцадмал нөхцөл байдлаас үүсэх хүндрэл, түүнийг даван туулах нөөц бололцоо, бодлогын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нь бусад ижил төстэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг онцоллоо.

Түүнчлэн цаашид нөхцөл байдал хүндрэх тохиолдолд бодлогын оновчтой шийдвэрийг шуурхай гаргах, Төв банкны зүгээс төсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлаж, халамж, хөнгөлөлтийн арга хэмжээг нийт улсын хэмжээнд бус зөвхөн нийгмийн хэрэгцээт бүлэгт хандаж хэрэгжүүлэхийг зөвлөж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой талаар мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • melaniaaffleck@gmail.com (173.239.224.22)
    DUNE NECTAR WEB EXPERT facilitated the successful recovery of my cryptocurrency with professionalism and tech-savvy experience. They have active, fast, and responsive customer support, are well updated, and ensure strict business conversations and relationships. The recovery of my assets was successful, ensuring that these scammers can't trace the funds back to me. I recommend DUNE NECTAR WEB EXPERT to anyone seeking reliable, expert assistance in crypto asset recovery. https://wa.link/263wo6
    2026 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top