x

Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй

Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Таны хувьд Эрүүл мэндийн сайдаар тодорхой хугацаанд ажилласан. Энэ салбарыг хүлээж авахад ямар нөхцөл байдал угтсан бэ?

-Эрүүл мэндийн сайдаар есөн сар илүү буюу нийтдээ 288 хоног ажилласан байна. Намайг Эрүүл мэндийн сайд болж байхад нөхцөл байдал өнөөдрийнх шиг амар амгалан байгаагүй. Улаанбурхан өвчний дэгдэлт асар их байсан. ХӨСҮТ болон ЭНЭМҮТ-д эрчимт эмчилгээнд ухаангүй байгаа бага насны хүүхдүүд асар их, ор хүрэхгүй болчихсон нөхцөл байдал угтсан. Тиймээс ч улаанбурхны халдвартай тэмцэх асуудал хамгийн чухал байсан. Тэр ч утгаараа ажлаа авангуутаа Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ дээр ажиллаж байсныг санаж байгаа байх. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын төлбөрийн тогтолцоог хариуцдаг ЭМД-ын тогтолцоо их эмх замбараагүй, 2025 онд зарцуулах ёстой байсан төсөв санхүүжилт нь хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн, 316 тэрбум төгрөгийн 2024 оны төлбөрийг төлчихсөн. Цаана нь дахиад өр шир нэмэгдэх эрсдэл бий болчихсон байсан. Тийм учраас нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чиглэлд буюу улаанбурхны өвчлөлийг бууруулахын тулд нэмэлт дархлаажуулалтыг нэн яаралтай зохион байгуулсан. Тэгэхгүй бол сунжирч явсаар есдүгээр сар гарвал томуу, томуу төст өвчинтэй хавсраад эрүүл мэндийн салбар бүр элгээрээ хэвтэх аюултай байсан. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гаргаад вакцинжуулалт хийсэн. Сургууль, цэцэрлэг амарчихсан байсан учраас “Хаалганаас хаалганд” гэдэг зарчмаар ажилласан. Өрх, сумын төвийн эрүүл мэндийн төвүүдийг дайчилж, нөхөн дархлаажуулалтыг 75 хувьд хүргэсэн. Ингэж чадсанаар өнөөдөр нэг дор олон хүүхэд өвчлөхгүй байгаа нөхцөлийг бүрдүүлж, хамгаалж чадсан.

Мөн сургууль, цэцэрлэг эхлэнгүүт томуугийн эсрэг вакциныг 300 мянган тунг, зургаан насны бүлэгт хийж, 99 хувьтай хамруулсан. Энэ бол нэг ч хүүхдийг коридорт хэвтүүлэхгүйгээр томуугийн улирлыг давна гэж миний хэлж байсан зорилтоо биелүүлэхэд чухал алхам болсон.

Улмаар 2025-2026 онд нэг ч хүүхдийг коридорт хэвтүүлээгүй. Эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа анхан шатныхан маань вакцинжуулалтыг идэвхтэй хийсний гавьяа шүү. Тийм болохоор эрвийх дэрвийхээрээ ажилласан салбарынхандаа баярлалаа гэдгийг ярилцлагаараа дамжуулан хэлье.

-Сайд байхдаа таныг энэ салбараа элгээр хэвтүүлчихсэн маягийн зүйлийг цахим орчинд сүүлийн өдрүүдэд бичээд эхэлсэн байх юм. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би харин ч “Цэгцлэх хөдөлгөөн”-ийг нэлээд сайн хийсэн гэж боддог. Мэдээж сошиалд гарч байгаа мэдээ бүр бодитой юу гэдгийг бид хардаг байх ёстой. Миний хувьд бардам хэлж чадах зүйл бол есөн сарын хугацаанд эрүүл мэндийн салбараа цэгцэлж чадсан. Тухайлбал, санхүүгийн тогтолцоо болох ЭМДС-г цэгцэлж, сахилга баттай болголоо. Зүгээр л халамжийн сан болчихсон байсныг өвдсөн хүмүүсийг эрсдэлээс сэргийлдэг сан болгох зорилгодоо хүрэх том алхмуудыг хийсэн. Хэрвээ үүнийг хийж чадаагүй байсан бол 2025 оны 520 тэрбум төгрөгийн өртэй даатгалын санг би Э.Батшугар сайдад өгөх байсан. Харин тэгэлгүйгээр илүү санхүүгийн сахилга баттай болгосон байна. Дээрээс нь даатгалын салбараас хулгайлдаг, хулгайлж болох байдлыг байхгүй болгосноороо их бахархаж байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын мэдээлэл танд байнга e-mongoliа аппликейшнээр тань дамжиж ирж байгаа. Өнгөрсөн сард та эмнэлгийн тусламж авсан байвал даатгалаас тэдэн төгрөгийг төлсөн байна, энэ үнэн үү, таны сэтгэл ханамж ямар байна гээд асуудаг болсон. Ингэж цахимжилтаар дамжуулан ард иргэдийнхээ хяналтад даатгалын гүйцэтгэлийг оруулсан. Энэ ажлыг хийгээд бүтэн гурван сар өнгөрч байна. Гэвч одоо хүртэл хандалт нь маш бага. Тэгэхээр миний сул тал бол пи-арын ажил бага хийж, хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллаагүй, хийсэн ажлаа олон нийтэд түгээгээгүй явдал юм байна. Гэхдээ энэ чухал биш. Тогтолцоо ажиллаад эхэлсэн, иргэдийн хяналтад оруулчихсан. Жижиглэнгийн эмийн үнийг ч ингэж ард түмний хяналтад оруулсан. Өмнө нь 5-10 мянган төгрөгийн үнийн зөрүүтэй байсан эмүүд одоо 200-300 төгрөгийн л зөрүүтэй болсон. Шөнө та сандраад эмийн сан хайхдаа хаана нээлттэй байна. Ямар үнэтэй байгааг нь e-mongoliа руугаа ороод л харчихна. Эсвэл www.em.gov.mn гэдэг сайтаар ороод харж болно. Энэ цахим шинэчлэл бол ард иргэдийн хяналтад даатгалын гүйцэтгэлийг оруулж байгаа маш том зүйл. Тиймээс Э.Батшугар сайдыг би үүнийг илүү их яриасай гэж хүсч байна. Өөрөө ЦХИХХ-ны сайд байсан хүн. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй учраас энэ талын мэдээллийг илүү их түгээх боломж байгаа гэж харж байна.

-Эрүүл мэндийн салбарын цалингийн асуудлыг саяхан Ерөнхий сайд хүртэл хөндлөө шүү дээ. Энэ яг юу болчихсон юм бэ?

-Үйлдвэрчний эвлэлийн хороо төсөв хэлэлцэж байхад цалин нэм гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Үүнтэй холбоотойгоор манай Засгийн газраас эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх зорилгоор төсвийн урсгал зардлаас танаж 190 тэрбум төгрөгийг нэмж өгсөн. Манай эрүүл мэндийн салбар маань цалингийн төсөв гэж тусдаа байхгүй. Дээрээс нь даатгалын гүйцэтгэл дээр илүү сахилга бат, дэг журамтай болгосноор 300 гаруй тэрбум төгрөгийг зөв зарцуулах боломж гарч ирсэн. Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 30 хувь нэмсэн. Эрүүл мэндийн салбар их онцлогтой. Үндсэн цалин, дээрээс нь гурван төрлийн нэмэгдэл байдаг. Үндсэн цалингаас олон жил ажилласан, зэрэг цолын нэмэгдэл, ажлын орчин, орон нутгийн нэмэгдлийг тооцдог. Мөн илүү цаг, урамшууллын нэмэгдэл гэж байдаг. Харин бид олон жил ажилласан, зэрэг цолын нэмэгдэл, ажлын орчин, орон нутгийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь олгоё гэсэн хүсэлтийг Сангийн яам болон ГБХНХЯ-нд тавьсан. Гэвч бид Засгийн газрын тогтоолоо бид өөрчилж чадахгүй нь гэсэн хариу ирсэн. Тэр албан бичиг нь ч байгаа. Ингээд энэ нэмэгдэл хуучнаараа явахаар болсон. Гэвч нөгөө хоёр нэмэгдлийг нь нэмэгдсэн цалингаас тооцож өгч байгаа. Ингэхээр нөгөө яриад байгаа хоёр цалин тавиад байгаа юм биш үү гэдэг чинь ийм шалтгаантай. Ерөнхий сайд Н.Учрал маань өөрөө тэр кабинетад байсан болохоор үүнийг мэдэж буй гэж бодож байна. Харин сая Засгийн газраас гаргасан шийдвэрт би их баяртай байгаа. Бидний хүсч байсан зүйл биелэлээ олж, нэг системээр цалингаа өгөхөөр болж байна. Нэмээд хэлэхэд, Эрүүл мэндийн сайдаар ажилласан хугацаандаа салбарынхаа ажилчдын цалинг 75 хувиар нэмэх шийдвэр гаргуулж чадсандаа би их баяртай байгаа.

-Таныг сайдаар ажиллаж байхдаа баахан томилгоо л хийсэн гэдэг шүүмжлэл явж байсан. Та үнэхээр тийм олон томилгоо хийсэн хэрэг үү?

-Ер нь бол Төрийн нарийн бичгийн дарга болон салбарын агентлагийн дарга нарыг сайд өөрөө томилдоггүй. Үүн дээр хүмүүс их андуурдаг. Намайг сайд байхад ЭМДЕГ-ын даргыг сольсон. Би бол Сэрээжавын Энхболд гэж хүнтэй хамтарч ажиллахгүй гэдгээ Ерөнхий сайдад илэрхийлчихсэн байсан. Энэ хүнтэй байвал “Цэгцрэх хөдөлгөөн” буюу санхүүгийн сахилга батыг бий болгож чадахгүй юм байна гэж харсан. Томилгоог харин ЗГХЭГ-аас, Засгийн газраас хийдэг юм. Нэмээд хэлэхэд, намайг сайдаар томилонгуут Төрийн албаны зөвлөлөөс асар ноцтой албан тоот ирсэн. Нийт 29 томилгоо буруу хийгдсэн. Улсыг 490 сая төгрөгийн хохирлоос гарга гэсэн байсан. Хоёр агентлагийн асуудлаар АТГ-аас сонгон шалгаруулалтгүй томилсон учраас цуцал гэсэн албан тоот ирсэн. Дээрээс нь улсын хоёр том эмнэлгийн захирлыг Шүүхийн шийдвэрээр буцааж томил гэсэн үүрэг даалгавар надад ирсэн. Нэг нь Дээд шүүхээс, нөгөө нь Анхан шатны шүүхээс ирсэн юм. Тэгэхээр би чинь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй биз дээ.

-Танаас ажил авсан Э.Батшугар сайдыг хэрхэн ажиллах бол гэж харж байна вэ?

-Би Э.Батшугар сайд-тай өдөр болгон холбоотой байгаа. Надтай өөрөө холбогдоод санал бодлоо солилцож байна. Урьд нь хийсэн ажлуудыг үргэлжлүүлэн хийгээд явуулж чадаж байгаад би их баяртай байгаа. Тухайлбал, шинэ эмийн болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өвчин эмчилдэггүй баахан эм, витамин, биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд орчихсон байсныг би хасаад жагсаалтыг нь бэлэн болгочихсон байсныг яг тэр чигээр нь үргэлжлүүлсэн. Ингэснээрээ бид бараг 20-25 тэрбум төгрөг хэмнэнэ. Эрүүл мэндийн сайд гэдэг 3.6 сая хүний эрүүл мэндийн төлөө ажиллах хүн болохоос эмнэлгүүд, эмийн компаниудыг хамгаалдаг хүн биш. Яг энэ бодлогыг үргэлжлүүлж байгаад би их баяртай байна. Дээрээс нь өнөөдөр/өчигдөр/ над руу яриад “Таны цэгцэлсэн ажлуудыг үргэлжлүүлээд явахад их амар байна” гэж байна лээ. Хүний хийсэн зүйлийг хэлж чадаж байна гэдэг чинь боловсролтой хүний шинж. Мөн бид шатлал дамжих, тогтолцоог сайжруулах ажлуудыг хийгээд бэлэн болгочихсон байсан. Мэдээж есхөн сард бүгдийг нь шийдчихнэ гэж юу байх вэ. Гэхдээ л энэ бодлогууд яг үргэлжлээд явж байгаад талархалтай хандаж байгаа. Нөгөө талаасаа мэргэжлийн хүмүүсийг их сайн сонсдог байх ёстой. Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч хулгайч биш. Сэтгэлээрээ зүтгэж, ажиллаж байгаа мэргэжилтэн бүр луйварчин биш. Чин сэтгэлээрээ ажиллаж байгаа тэр хүмүүсийн санаа бодлыг сонсож, түүнийг нь ажил болгоход улс төрийн манлайлал үзүүлж, түргэн шуурхай хийх нь маш чухал.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 8 цаг 25 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 8 цаг 30 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 8 цаг 35 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 8 цаг 43 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 8 цаг 47 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 9 цаг 39 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 10 цаг 14 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 10 цаг 53 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 14 цаг 7 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 14 цаг 58 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 16 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар...
Top