x

Японд монгол иргэд согтууруулах ундаанаас үүдэлтэй зөрчил гаргажээ

Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж буй найман монгол иргэн, мөн үндсэн ажилтнаар ажиллаж байгаа гурван иргэн нийлсэн нийт арван нэгэн хүн энэ оны дөрөвдүгээр сарын арван найманд Канүма хотод амьдардаг байрныхаа нэг өрөөнд танилцах зорилгоор нийллэг зохион байгуулжээ. Гэвч уг уулзалт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж маргаан болж, улмаар нэгнийхээ биед ноцтой гэмтэл учруулах хүртэл танхайрсан хэрэг гарсан байна.

Одоогийн байдлаар уг хэргийг Точиги мужийн Канүма хотын цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам энэ талаар илгээгч болон хүлээн авагч байгууллагуудтай холбогдон хамтран ажиллаж байна. Япон Улсын Эрүүгийн хуулийн дагуу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах зэрэг үйлдэл нь таван зуун мянган иен хүртэл торгууль, арван тав хүртэлх жилийн хорих ял оногдуулах үндэслэл болдог хэмээн албаныхан мэдээлжээ.

Японд ял эдэлж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдлүүдтэй холбоотой бөгөөд энэ нь хувь хүнээс гадна хамт олон, байгууллага, улмаар хоёр орны нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Иймд Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй иргэдийг хууль дүрэм, соёл заншлыг хүндэтгэж, ёс зүйтэй, хариуцлагатай байж, өөрийн болон бусдын амь нас, нэр төр, эрүүл мэндийг дээдэлж ажиллахыг Элчин сайдын яамнаас уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 17 цаг 45 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 18 цаг 4 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 18 цаг 15 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 18 цаг 21 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 19 цаг 2 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 19 цаг 5 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 19 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top