x

Цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны төлөөлөл Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-ын Гүйцэтгэх захирал доктор Мурали Туммаракудиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдсэн байна.

Уулзалтад оролцогчид газрын тогтвортой менежментэд суурилсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг төлөвлөж байна. Үүнд:

  • Нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах;

  • Их, дээд сургуулийн хөтөлбөрт нөхөн сэргээлтийн чиглэлийн сургалт оруулах;

  • Хан Хэнтий, Говь-Алтай зэрэг бүс нутагт загвар төсөл хэрэгжүүлэх;

  • G20-ийн шинжээчдийн оролцоотой судалгаа хийх;

  • Цөлжилттэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулахад туршлага солилцох;

  • Стартапуудыг олон улсын хөрөнгө оруулалт, хамтын сүлжээнд холбох;

  • “Загвар НҮБ” хуралдаан, гэрэл зургийн уралдаан зохион байгуулж, шилдэг оролцогчдыг COP17 бага хуралд оролцуулах;

  • 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах UNCCD-ын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Land Restoration Pavilion” үзэсгэлэнг хамтран зохион байгуулах зэрэг юм.

Доктор Мурали Туммаракуди нь өмнө нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт (UNEP) ахлах мэргэжилтнээр ажиллаж, 35 гаруй орны нөхөн сэргээлтийн бодлого, байгаль орчны менежментийг удирдан ажиллаж байсан туршлагатай хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 9 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 42 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 13 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 54 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 10 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 17 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 27 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 49 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 55 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 59 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top