x

Шведийн иргэн Камбаза Селестэг албадан гаргаж, Стокгольм руу шилжүүлжээ

Монгол Улсад хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан Шведийн иргэн Камбаза Селестэ (Cambaza Celeste)-г өчигдөр тус улсын нийслэл Стокгольм хот руу хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Энэхүү иргэн нь Швед улсад гэмт хэрэгт холбогдож байсан төдийгүй Монгол Улсад байх хугацаандаа виз, оршин суух зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байна. Түүнчлэн түүнийг Монгол Улсаас гаргах ажиллагааг хэрэгжүүлэхэд олон удаа санаатай саад учруулж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн:

  • төрийн албан хаагчдад хэл амаар доромж үг хэлэх,

  • бие махбодид нь халдах,

  • тээврийн хэрэгслээс зугтах зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж,

  • өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл учруулсан байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин нэвтрэхийг хориглох шийдвэр гарган, албадан гаргасан байна.

Энэхүү ажиллагааг олон улсын хууль, журмын хүрээнд хэрэгжүүлж, түүнийг хуулийн дагуу харьяалах улсад нь шилжүүлэн өгсөн гэж ГИХГ тодотгожээ.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлыг хэлэлцлээ 9 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, цас орохгүй 11 мин Ираны нөхцөл байдал хурцадаж, АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 12 мин 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа 12 мин Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 15 цаг 10 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 17 цаг 14 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 17 цаг 15 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 17 цаг 21 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 17 цаг 23 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 17 цаг 25 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 17 цаг 25 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 17 цаг 27 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 17 цаг 29 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 30 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 33 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 17 цаг 37 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 17 цаг 38 мин “Happy March” урамшуулал эхэллээ 20 цаг 32 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 22 цаг 42 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 22 цаг 44 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top