x

Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ

Норвегийн хууль тогтоогчид жуулчдын хэт төвлөрлөөс үүдэх дарамтыг бууруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зорилгоор жуулчдын татварын тухай хуулийг баталлаа. Сүүлийн жилүүдэд тус улс руу зорчих жуулчдын тоо эрс нэмэгдэж, зарим бүс нутгийн оршин суугчдын хувьд хүндрэл дагуулаад буйг анхааран энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Шинээр батлагдсан хуулийн дагуу Норвегид түр хугацаагаар байрлах жуулчдаас гурван хувийн татвар ногдуулна. Мөн аяллын хөлөг онгоц ихээр зогсдог, байгаль орчинд эмзэг фиордууд бүхий бүс нутгуудад энэ татварыг хөлөг онгоцнуудад ч мөн адил хамааруулах хувилбар яригдаж байгаа аж.

Норвегийн үзэсгэлэнт байгаль, ялангуяа тэнгисийн ус хадат газарт гүн нэвчин орсон фиордууд нь дэлхий дахины аялагчдын сонирхлыг татсаар байгаа юм. 2023 онд тус улсад бүртгэгдсэн 38.4 сая өдрийн аялал жуулчлалын тохиолдлын 12 сая гаруйг гадаадын жуулчид эзэлжээ. Гэвч ингэхдээ зарим жижиг хот, суурингуудын автомашины зогсоол, нийтийн бие засах газар зэрэг үндсэн үйлчилгээний байгууламжууд ачааллаа дийлэхээ больж, орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Иймд татвараас төвлөрсөн орлогыг зөвхөн аялал жуулчлалтай холбоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулах бөгөөд үүгээр дамжуулан жуулчдын ая тухтай байдал, орон нутгийн иргэдийн амгалан орчинг зэрэгцүүлэн хангахыг зорьж байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 41 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 49 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 59 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 5 цаг 5 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 5 цаг 9 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 5 цаг 13 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 6 цаг 6 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 40 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 8 цаг 9 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 8 цаг 14 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 8 цаг 17 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 21 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 26 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 35 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 57 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 28 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 50 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 56 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 11 цаг 11 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top