x

Хаан яг ингэж төрдөг

Засгийн газрын хувь заяаг УИХ-аар хэлэлцсэн шөнө төрийн тэргүүн парламентын танхимд гэнэт заларч олныг ангайлгав. Мань эр 126-г өмнөө суулгаж байгаад “Ард түмнээ битгий ингэж талцуулж шар махтай нь хатаа. Асуудлаа шийд. Ард түмэн харж байгаа шүү. Хэрвээ та бүхэн ард түмнийхээ талд асуудлыг шийдэхгүй бол, ард түмний хүслийг биелүүлж чадахгүй бол ард түмэн арай ондоогоор ярьж магадгүй янзтай байна шүү” гэж хэлэв. Хөмхийгөө зууж, харцаа ширүүсгэж, үл мэдэг жишүү сууж байгаад унагасан энэ үгийнх нь цаана яг ямар зүйл нуугдаж буйг лавлаж харцгаая. Товчхондоо мань эр “Жагсагчид Засгийн газрыг огцор гэж жагсаад байна. Засгийн газрыг огцруулах шийдвэрийг та нар гаргахгүй бол би зүгээр суухгүй шүү. Аятайхан байгаарай та нар” гэчихсэн. Түүний үгийн цаана ийм далд утга нуугдаж байсныг улс төр гадарлахгүй цөлх нэгэн ч олж харахаар байсан гэдгийг онцлон тодотгоё.

Биеийн хэлэмж, ярианы өнгө гэж асар том илэрхийлэмж хүн гээч амьтанд байдаг. Ухаандаа “хайртай” гэдэг үгийг үзэн ядсан өнгөөр хэлбэл хэн ч тэр сайхан үгийг яг гоё агуулгаар нь хүлээж авахгүй. Яг тэрэн шиг ард түмний нэр барьсан нэгдүгээр хүний хөмхий зуулттай үгийг хэн ч “иргэдээ бодсон энгийн сайхан сэтгэлээс гарсан үг” гэж хүлээж авахгүй. Намбарын хүүг нийтээрээ “дарангуйлагч” гэж цоллосоор ирсэн. Ц.Элбэгдоржийг “түмнийг хошгоруулагч”, “ард түмний эсрэг дайсан” гэж адласаар ирсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч парламентын засаглалыг ингэж доош нь хийсэн удаа үгүй. Хууль тогтоогчдыг өмнөө суулгачихаад ингэтэл нь гөлөлзүүлж байгаагүй. УИХ-ын гишүүдийг урдаа суулгачихаад “Засгийн газрыг огцруулахгүй бол араа мэдээрэй та нар” гэсэн утга, өнгөтэй үг хэлж айлгасан ямар ч төрийн тэргүүн Монгол Улсад байхгүй.

“Хууль тогтоогчдыг айлгасан” гэдэг үгээ одоо нотолъё. Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг хуулиараа хүлээсэн төрийн тэргүүний ард түмнээ талцуулсан, парламентын засаглалыг илтэд ганхуулахуйц мэдэгдлийг ганц эмэгтэй гишүүнээс бусад нь огт шүүмжлэхгүй гөлөлзөж байна. Л.Мөнхбаясгалан гишүүн л цор ганцаараа “Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээ умартлаа. Одоо түүнийг суудлаас буулгах асуудлыг ярина” гэж дуугарлаа.

Ингээд харахаар бид өөрсдөө ч мэдэлгүй хаан төрүүлчихсэн юм биш үү. МАН-ын төв байранд эрх баригч намын гол хүмүүс “Ордонд нэг том хаан гараад ирчихлээ шүү. Номер нэгийн өмнөөс хэн ч юм дуугарч чадахаа болилоо” гэж өөр зуураа шивнэлддэг болсон гэх жиг жуг бий. МАН-ын томчууд энэ үгээ чанга ч хэлж чадахгүй, шивнэлдэхээс хэтрэхгүй болчихсон гэхээр хаан аль хэдийнэ төрчихсөн, өндөр төрийн сэнтийд дураараа дургин суугаа юм биш үү.

Парламентын засаглалтай улсад төрийн тэргүүн нь хууль тогтоогчдыг заналхийлнэ гэдэг бол, номер нэгийн сүрдэм мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүд алга ташиж сууна гэдэг бол ардчилалд аюул учирсаны, хаан төрсний тов тод шинж мөнөөсөө мөн. Парламентын 126-г ингэж гөлөлзүүлж дөнгөсөн нөхөр Ерөнхий сайдыг яаж дарамталж байсан бол?! Ингээд бодохоор хэвлэлээр шуугьсан “Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдын толхилцоо” үнэн болж таарч байна. Яг нарийндаа танхимаасаа урваж урвагчаараа цоллуулан түнтгэнэж буй МАН-ын найман сайд ч нэгдүгээр хүний дарамтаас болж тийм шийдвэр гаргасан нь ойлгомжтой. Хэрэв тиймгүй бол хэн л урвагчаараа цоллуулж, улс төрийн тавцанд нэр нүүрээ барахыг хүсэх вэ дээ.

Ер нь аль ч нийгэмд дарангуйлагчид шуудхан л ил тодоор “Би та нарыг дарлаад өгнө өө, ардчиллыг уландаа гишгэнэ ээ” гэж сэлэм эргүүлээд гарч ирдэггүй. Тэд тун чимээгүй “мэндэлцгээдэг”. “Ард түмний төлөө, ард түмэн минь, ард түмэн л бүхний дээр” гэсэн халуун дотно, хайлж уярам үгсийг урсгасаар “төрцгөөдөг”. Гитлер гэхэд яалаа даа. Түмэнд хайр зарласан хачин уран үгсээрээ Германы иргэдийг хуйлруулж, төрийн өндөр суудалд залрангуутаа хүн төрөлхтний эсрэг том дайн дэгдээсэн.

Дарангуйлагч ингэж төрдгийг анзаарахгүй явсаар “мөнхийн хаан”-ыг дээрээ залчихдаг хэрсүү биш үндэстний хөгжил яадаг гээ. Дарангуйлагчийг олж хараагүйгээсээ болж, хэрсүү байгаагүйгээсээ болж хүн төрөлхтний хөгжлөөс нийгмээрээ, хэдэн үеэрээ гээгдэж хоцордог. Товчхондоо дэлхийн хөгжлийн тойргийн гадна үлдчихдэг. Яг хойд Солонгос шиг.

Цагийн өнгө нэг л биш болчихсоныг мэдэрсэн хэрнээ, хаан төрчихөөд буйг анзаарсан мөртлөө Л.Оюун-Эрдэнэ шиг байр суурь, өндөр суудлаа золин байж эрслэн зогсохгүй бол бид юу руу халтирна гээч. Хууль тогтоох засаглал руу илтэд халдаад байхад 126-уулаа гөлөлзсөн шигээ суугаад байвал, ардчилал руу нулимсан эрх мэдэлтнүүдийн алхам бүрийг хүлцэж өнгөрөөгөөд байвал маш том ангал биднийг хүлээж байгаа. Тэр ангал нь “өөрийгөө мөнхийн хаанаар өргөмжилсөн хэнд ч дийлдэхгүй дарангуйлагч” байх болно. Хаан төрчихвөл хэн хохирох вэ? Шуудхан хэлэхэд, жирийн иргэд л маш том хохирно. Улсаараа ядуурал гуйланчлал руу гулсана. Хувийн хэвшил, том төсөл, хөгжил, цэцэглэлт гэх мэт өөдрөг гоё бүхэн үгүй болно. За тэгээд цааш яривал дарангуйлагчтай байхын зовлон барагдашгүй их. Үгүй ядах нь ээ л иргэд нь хэдэн үеэрээ хэлмэгдсэн, амиа зогоох төдий амьжиргаатай тун тарчиг зүдүү амьдрах болно доо, улсаараа. Ийм ирээдүй тэгээд хүсмээр сайхан зүйл мөн юм уу?!

Б.СҮРЭН /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
  • Ард түмэн (66.181.160.3)
    Шүүрт мөнхбаясгалангийн захиасаар бичжээ
    2025 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 13 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 50 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 16 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 27 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 33 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 39 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 44 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 48 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 19 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 23 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 24 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 29 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 32 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 35 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 46 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 40 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top