x

Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ түүхэн айлчлалын бодит үр дүнгийн нэг нь “Чех вилладом” хэмээх орон сууцны төсөл болж байна.

Тус төсөл нь Чехийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд нийт 40 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Баригдах орон сууц нь европ стандарт, чехийн дэвшилтэт технологи, инновац, ухаалаг шийдлүүдийг хослуулсан байх бөгөөд сэргээгдэх эрчим хүч ашиглах, дулаан алдагдлыг бууруулах ухаалаг систем, мөн найман балл хүртэлх газар хөдлөлтөд тэсвэртэй бүтэцтэй байх аж.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 3500 мод тарих ажлыг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн нээлтийн үеэр албаны төлөөлөгчид хоёр орны Ерөнхийлөгчийн ярилцаж тохирсон бодлого бодит ажил болон хэрэгжиж эхэлж буйг онцолж, энэ нь цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагаанд үлгэр болохуйц бүтээн байгуулалт болж байгааг тэмдэглэлээ.

Төслийг Чехийн хөрөнгө оруулалттай “ЧМ блью лайнес” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд тус компанийн өмнөх туршлага нь ч бас үлгэр дуурайлтай. Тухайлбал, Чехийн “Finep” компани Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад зориулж 1000 айлын орон сууц барих 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж байжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top