Хан-Уул дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөөний Лавай захын уулзвараас Алтарганы уулзвар хүртэлх авто замыг 2025 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаас 13-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хугацаанд хаана. Энэ хугацаанд авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.
Иймд иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо бусад замыг сонгон зорчино уу.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар