x

Завхан аймаг энэ жил 43 толгой ан амьтныг тусгай зориулалтаар агнуулахаар дуудлага худалдаа зарлав

Завхан аймагт 2025 онд тусгай зориулалтаар нийт 43 толгой ан агнуулах эрхийг дуудлага худалдаагаар олгохоор болжээ. Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолд үндэслэн угалз 1, тэх 8, халиун буга 10, цагаан зээр 20, саарал чоно 4 толгойг агнуулах эрхийг зарласан байна.

Агнуурын бүс нутгаас тусгай зориулалттай агнуурын дуудлага худалдаанд оролцох бүртгэлийг зургаадугаар сарын 2-ноос 13-ныг хүртэл хүлээн авч, худалдааг цахимаар зургаадугаар сарын 17-нд 15:00 цагт зохион байгуулах юм. Бүртгэл болон материал хүлээн авалтыг Zavkhanboajg@gmail.com хаягаар хийж байна.

Босго үнэ дараах байдлаар тогтоогджээ:

  • Угалз — 4,440,000₮

  • Тэх — 1,060,000₮

  • Халиун буга — 2,540,000₮

  • Цагаан зээр — 199,400₮

  • Саарал чоно — 226,000₮

Дуудлага худалдааны үнийг нэг удаа өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувь, дээд хязгаар нь 50 хувь байхаар тогтоосон. Харин дэнчин нь босго үнийн 10 хувь байна.

Өнгөрсөн онд Завхан аймаг 29 толгой ан агнуулах дуудлага худалдаа хоёр удаа зохион байгуулж, 12 амьтан агнуулсан байна. Энэ удаагийн худалдаанд ялсан оролцогч нь байгаль орчны газар болон агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч байгууллагатай гэрээ байгуулна.

Дуудлага худалдааны орлогоос:

  • 50 хувийг Уур амьсгалын санд,

  • 50 хувийг агнуурын менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэхэд зарцуулдаг.

2023 онд 72.5 сая, 2024 онд 40.1 сая төгрөг төвлөрүүлж, байгаль хамгааллын судалгаа, хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх ажилд ашигласан байна.

Хууль бус ан агнуулах тохиолдолд тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулах бөгөөд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Жишээлбэл:

  • Халиун буга — 12,700,000₮

  • Янгир — 5,300,000₮

  • Аргаль — 22,200,000₮

  • Цагаан зээр — 997,000₮

  • Саарал чоно — 1,130,000₮

Харин ахуйн зориулалтаар агнуурын ховор зүйлээс бусад амьтныг тухайн сумын Засаг даргын зөвшөөрлөөр агнах боломжтой байдаг.

Эх сурвалж: Завхан аймгийн Байгаль орчны газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 20 цаг 11 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 20 цаг 44 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цаг 58 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 22 цаг 15 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 22 цаг 56 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 23 цаг 12 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 23 цаг 19 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 23 цаг 29 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 23 цаг 51 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 23 цаг 57 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Өчигдөр 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Өчигдөр 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Өчигдөр 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Өчигдөр 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Өчигдөр 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Өчигдөр 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Өчигдөр 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Өчигдөр 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт
Top