x

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн хууль, дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, нийгэмд үзүүлж буй эерэг ба сөрөг нөлөөллийг үнэлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах зорилго бүхий ажлын хэсгийн удирдамжийг баталлаа.

Ажлын хэсэг нь 2025 оны намрын чуулганы хугацаанд ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг сунган ажиллаж болох юм. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдыг оролцуулан, олон улсын туршлагыг судлан харьцуулалт хийх боломжтой аж.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хуулийн хэрэгжилттэй холбогдуулан дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг танилцууллаа. Үүнд:

  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

  • Мөнгө угаах болон терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай хууль

  • Харилцаа холбооны тухай хууль

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль

  • Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зэрэг багтаж байгаа юм.

Мөн дараах дүрэм, журмуудад өөрчлөлт хийх шаардлагатайг дурдав. Үүнд:

  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам

  • Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэгийн журам

  • Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэл зэрэг дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын зохицуулалт зэрэг болно.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top