x

Цусаа өгөгчдөд зориулсан “Хүүхдийн хөгжлийн өрөө” нээлтээ хийлээ

ЦССҮТ болон JCI Конгресс салбар байгууллага хамтран “One drop One life” төслийн хүрээнд “Хүүхдийн хөгжлийн өрөө”-г нээлээ. Цусны донорын дэлхийн өдрийг угтан хэрэгжүүлж буй энэхүү санаачилга нь донорын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хүүхэдтэй иргэдийн оролцоог хөнгөвчлөх зорилготой юм.

Энэхүү өрөөгөөр дамжуулан хүүхдээ харах хүнгүйгээс болж цусаа өгөх боломжгүй байсан олон хүн донорын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох боломжтой болж байна. Өрөө нь хүүхдүүдийн хөгжилд нийцсэн орчин бүхий сэтгэхүй хөгжүүлэх оньсон тоглоом, танин мэдэхүйн ном, амрах булантай. Донорууд тайван байдлаар цусаа өгч байх зуур хүүхдүүд нь аюулгүй, тав тухтай орчинд тоглож, хөгжих нөхцөл бүрдсэн.

JCI Конгресс байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч Э.Дулмаа хэлэхдээ: “Хүүхдээ хараад гэрээсээ гарч чаддаггүй эцэг эх олон. Бид энэ өрөөг нээсэн нь тэдний сайн санааны үйлсийг дэмжих нэг алхам юм. Донорууд маань хүүхдээ үлдээгээд, санаа зовох зүйлгүйгээр цусаа өгөх боломжтой боллоо” хэмээн онцоллоо.

Өдөрт дунджаар 20-30 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус өрөө нь зөвхөн доноруудын төдийгүй нийгмийн сэтгэл зүй, хүмүүнлэгийн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Эх сурвалж: ЦССҮТ, JCI Конгресс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 8 цаг 27 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 8 цаг 32 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 8 цаг 37 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 8 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 8 цаг 50 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 8 цаг 53 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 8 цаг 54 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 8 цаг 56 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 9 цаг 9 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 9 цаг 17 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 9 цаг 23 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 10 цаг 30 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 11 цаг 14 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 11 цаг 15 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 11 цаг 16 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 11 цаг 21 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 11 цаг 34 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 13 цаг 4 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 13 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 13 цаг 40 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top