x

Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ингэж түлхэж байна

Хуульч О.Батхүүтэй иргэний эрх, ашгийг зөрчиж байгаа эрх зүйн асуудлаар ярилцлаа.


-Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Хууль одоо хэрэгжиж байгаа. Юуны өмнө уг хууль зорилгоо хангаж чадах уу. Өөрөөр хэлбэл, түгжрэлийг бууруулж чадах уу. Нөгөөтэйгүүр энэхүү хуульд орсон заалтууд иргэдийн амьжиргаа, амьдралд ямар дарамт учруулж байна вэ?

-Энэ хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын чуулганаар яаралтай журмаар оруулж батлуулсан. Ингэхдээ олон нийтэд танилцуулж санал авалгүй, тооцоо судалгаа хийлгүй, товчхон хэлэхэд олон юм яриулалгүй батлуулсан х у у л ь . Б и э н э х у у л и й г батлахад Байнгын хороо болон чуулганы хурлаар гишүүд ямар нэг асуулт асууж, хариулт хэлж байв уу гэдгийг харсан. Бараг л байхгүй байна лээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийг ногоон гэрлээр явуулж баталсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад хуулийн саад тотгор үүсээд байна, тиймээс хотын захиргаа ажлаа яаравчлуулах хэрэгтэй гэж ойлгуулсан юм шиг байгаа юм. Ингээд ямар ч асуудалгүй ногоон гэрлээр батлагдсан хууль.

-Дээрх хуульд тусгагдсан хэд хэдэн заалт амьдрал дээр зөрчилдөж эхэлж байна. Тухайлбал, уг хуульд орсон өмч хөрөнгөө авсан үнээс нь бууруулж зарахыг хориглосон заалтыг УИХ дээр яагаад анзаарч хараагүй юм бол. Өмч гэдэг бол Ардчилсан нийгмийн амин сүнс. Энэ утгаараа өмчийн тухай ойлголт нь өөрөө Үндсэн хуулийн хэмжээнд яригдах эрх зүйн зохицуулалт баймаар…?

-Цэц дээр маргаан хянан шийдвэрлэх явцад Улсын бүртгэлийн албанаас энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар лавлагаа авсан юм билээ. Түүн дээр өдөр бүр зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй, улс орон даяар иргэд өөрийн өмч хөрөнгөө зарж чадахгүй хэрүүл маргаан үүсгэж байгаа талаар дурдсан байсан. Үл хөдлөх хөрөнгө тийм амархан зарагдахгүй, арайхийж нэг худалдан авагч олоод нэр шилжүүлэх гээд очихоор бүртгэлийн албаныхан өмнөх үнээс нь бууруулж зарж байгаа нөхцөлд нэр шилжихгүй гэж татгалздаг. Хүмүүс уурлаж бухимдах нь зүйн хэрэг. Хүн яагаад өөрийнхөө өмч хөрөнгийг зарж чадахгүй болсон юм. Төр яагаад хүний эрхэнд халдаж байгаа юм гээд асуудал хөвөрнө. Гэлээ гээд яахав, хууль бол хууль. Энэ хуулийн төслийг боловсруулсан хүмүүс дараа нь ямар үр дагавар гарч болох талаар огт бодолцоогүй гэдэг нь тодорхой байгаа юм. Уг нь гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахад гардаг асуудлыг зохицуулна гэж бодсон. Гэтэл хуулийн үйлчлэл зөвхөн Улаанбаатар хот биш, Монгол Улсын бүх аймаг сумдад үйлчлэхээр, зөвхөн дахин төлөвлөлт биш газар, гараж, байр орон сууц бүр тариалангийн талбайг хүртэл хамрагдахаар болсон. Энэ бол хуулийн гажуудал.

-Ардчилсан улсын иргэн хүн өөрийн өмчөө бусдад бэлэглэх, худалдах, борлуулах зэрэг нь чөлөөтэй байж зах зээлийн нийгэм хөгжинө гэж үздэг. Гэтэл манайд хувийн өмчийг хамгаалах Үндсэн хуулийн заалттай атлаа бусад баталсан хуулиудаараа энэхүү эрхийг хязгаарлаж байгаа нь хууль тогтоох байгууллагын алдаа юу. Үүнийг та хуульч хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?

-Энэ бол цэвэр алдаа. Тэр тусмаа тооцоо судалгаа хийлгүй хуулийн төсөл боловсруулдаг хүмүүсийн том алдаа. Мөн хууль батлахаас өмнө олон нийтэд танилцуулж санал аваагүйн ч бас алдаа. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд ажлаа туйлын хариуцлагагүй хийснээс үүдсэн алдаа гэж харж байгаа. Намын дарга, Хотын дарга ч гэдэг юм уу улс төрд эрх мэдэл, нөлөөтэй хүмүүсийн өөдөөс үг хэлж чаддаггүй, оруулсан хуулийг нь нүдээ аньж байгаад баталдгийн алдаа ийнхүү 1.6 жилийн дараа засагдах шатандаа орлоо гэж харж байна.

-Ер нь иргэнийхээ эрхийг ноцтой хөндсөн ямар ямар хуулийн төслүүд, заалтууд байдаг вэ?

-Бид ардчилсан нийгэмд шилжээд хувийн өмчтэй болсон. Энэ бол чиний хөлс хүчээ урсган байж авсан зүйл. Үүнийгээ чи хэнээс ч асуухгүй захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Гэтэл энэ хууль үнэ бууруулж болохгүй, зөвхөн өсгөж зар гэдэг нь маш ойлгомжгүй, маш бүдүүлэг хууль. Би өөрийнхөө хөрөнгийг хэнд зарах, хэдээр зарахаа тэнд суугаа хэдэн хулгайчаас асуумааргүй байгаа юм. Цаашдаа татвар авах зорилгоор хулгайн замаар баталдаг хуулийг нарийн нягт хянаж байх ёстой юм байна гэж ойлгосон. Саяхан гэхэд Татварын багц хуулийн хүрээнд НӨАТ-ын хуулийн төсөл хийгдсэн. Энэ дотор сургалтын төлбөр, эмчилгээний зардал, оршуулгын үйлчилгээнээс НӨАТ-ын 10 хувь авах санал орчихсон л явна лээ. Хэл ам хийж, Сангийн яамныхантай уулзаж, өөрийн сошиал хуудсаар удаа дараа бичсэн. Олон нийтэд анхааруулсан. Үүний үр дүнд энэ саналаа өөрчилсөн байна. Хууль гэдэг бол иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байж батлагдах ёстой зүйл. Түүнээс биш хэн нэгэн өндөр албан тушаалтан, эсвэл намын дарга, хотын дарга боловсруулсан бол шууд баталдаг зүйл огт биш шүү.

-Нийслэл хотын хувьд улс дотор улс байгуулчихсан юм шиг дангаараа шийдвэр гаргаж иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа талаар шүүмжлэл их байна. Цаашид ер нь нийслэлийн иргэдийн эрх, ашиг сонирхлыг хуулиар хэрхэн хамгаалж өгөх ёстой вэ?

-Хотын дарга эрх баригч намын Нийслэлийн намын хорооны дарга учраас түүний үгнээс гарах хүнгүй болсон юм шиг санагдсан. Хамгийн харамсалтай нь өмч хөрөнгөө зарахын тулд хүмүүс хуурамч гэрээ хийх болсон. Жишээ нь, гаражаа 50 сая төгрөгөөр зарна гэж зар тавиад 45 саяд өгөхөөр боллоо гэж бодъё. Үл хөдлөх дээр нэр шилжихгүй учир хуурамчаар 50 саяын гэрээ хийнэ. Энэ бол эрүүгийн хуульд заасан бичиг баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг. Дээр нь орсон орлогоо цаашаа зарцуулах юм бол мөнгө угаах гэмт хэрэгт зүйлчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, төр нь өөрөө иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу түлхэж байна. Эцэст нь хэлэхэд, Цэцээс дүгнэлт гарснаар энэ хуулийн үйлчлэл түдгэлзсэн байгаа. Цэц 15 хоногийн дотор УИХ-д гаргасан дүгнэлтээ хүргүүлэх ба УИХ хүлээж авбал энэ хууль хүчингүй болох юм. Тиймээс санаа амрахад арай эрт байна. Миний хувьд энэ асуудлыг эцэслэх хүртэл явна гэсэн бодолтой байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top