x

Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ

Австралийн Мельбурн хот дахь Питер Доэртигийн нэрэмжит Халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн судлаачид ХДХВ вирусийг хүний биеийн дархлааны эсүүдийн дотор нуугдаж байхад нь илрүүлэх шинэ аргыг нээжээ. Уг судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн талаар “The Guardian” сонин мэдээлсэн байна.

ХДХВ нь хүний биеийн цусны цагаан эсүүд дотор нуугдаж, дархлааны систем болон уламжлалт эмчилгээнээс бултах чадвартай учир олон жилийн турш бүрэн эдгэрүүлэх арга байхгүй хэвээр байсаар ирсэн. Гэвч шинэ технологийн тусламжтайгаар вирусийг эсийн дотор байрлаж буй “нуувчнаас” нь илрүүлэх боломж бүрдэж байгааг судлаачид онцолжээ.

Энэ шинэ арга нь "COVID-19"-ийн үед вакцин бүтээхэд ашиглагдсан мРНХ (мессенжер РНХ) технологид суурилсан. Судлаачид тусгайлан бүтээсэн өчүүхэн хэмжээтэй өөхөн капсулд мРНХ-г байршуулж, вирус нуугдаж буй эсүүд рүү хүргэж чадсан байна. Улмаар мРНХ нь тэдгээр эсүүдэд вирус илрүүлэх “зааварчилгааг” өгч, дархлааны систем вирусийг таних боломжтой болжээ.

Энэхүү нээлт нь ХДХВ-ийн халдварыг бүрэн эмчлэх гарц руу хөтлөх магадлалтай, шинжлэх ухааны чухал дэвшил гэж үзэгдэж байгаа бөгөөд цаашдын эмчилгээний судалгаанд суурь болж өгнө хэмээн шинжээчид дүгнэж байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top