x

Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд “Тусгай замын автобус” буюу BRT (Bus Rapid Transit) төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.

BRT нь зөвхөн нийтийн тээвэрт зориулагдсан, түгжрэлээс ангид, хурдан, хүртээмжтэй, байгальд ээлтэй нийтийн тээврийн систем бөгөөд зорчигчдын хувьд тав тухтай, үйлчилгээний хялбар дөт бүтэцтэй гэдгээрээ онцлог. Уг системд зорчигчид автобусны зогсоолд ормогцоо төлбөрөө төлж, хоёр талаасаа зорчигчоо буулгаж авах боломжтой цахилгаан автобуснууд үйлчилнэ. Шал болон буудлын тавцан ижил түвшинд байх тул өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд, дугуйтай зорчигчид саадгүй зорчих нөхцөл бүрдэх юм.

BRT төслийг Ард Аюушийн өргөн чөлөө – Их тойруу – Намъянжүгийн гудамж – Нийслэл хүрээ өргөн чөлөө – Цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлд нийт 12.7 км урт, 17 буудалтай байхаар төлөвлөжээ. Өртөө хоорондын зай 700-1300 метр, дундаж хурд 20-25 км/цаг байх бөгөөд өдөрт 25,000-35,000 зорчигч тээвэрлэх чадамжтай. Энэ нь өнөөгийн авто замын түгжрэлийн үед 5-7 км/цагийн хурдтай зорчиж буй нийтийн тээврийн хөдөлгөөнийг 4-5 дахин хурдасгах үр нөлөөтэй гэж тооцоолсон.

Төслийн хэрэгжилтийн хүрээнд шугам сүлжээний нарийвчилсан судалгааг гаргаж, автобусны буудлын доорх инженерийн байгууламжуудыг туннелийн системд оруулах судалгаа хийж байна. Энэ нь олон улсын стандартын дагуу засвар үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлж, тээврийн системийн тасралтгүй ажиллагааг хангах шинэ шатны шийдэл болох юм.

Дэлхийн 160 гаруй хотод хэрэгжиж, амжилттай хэрэгжиж буй тусгай замын автобусны туршлагаас суралцан Улаанбаатар хот ч мөн түгжрэл, агаарын бохирдол, зорчих хөдөлгөөний хурдац зэрэг олон асуудлыг шийдэх шинэ гарцтай болохоор зорьж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top