x

Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг компаниудаас шаардаж эхэллээ

Японд зуны улиралд хэт халалт аюултай хэмжээнд хүрэх нь улам бүр түгээмэл болж, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах асуудал нийгмийн анхаарлын төвд орж байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар ням гарагаас эхлэн компаниудад ажилтнуудаа хэт халуунаас сэргийлэх, онцгой нөхцөлд тусламж үзүүлэх бэлтгэлтэй байхыг шаарджээ.

Тухайлбал, барилгын салбарын ажилтнууд халуунд цохиулах эрсдэл өндөртэй тул тэдэнд зориулан агааржуулагч байрлуулах, мөстэй ус хүрэлцээтэй байлгах, ажилчид яаралтай үед хэнтэй холбоо барих талаар урьдчилсан мэдлэгтэй байх, компанийн дотоод журмыг боловсронгуй болгох шаардлагатай болжээ.

2024 онд Японд 1257 хүн ажлын байран дээрээ наранд цохиулж, 31 нь амь насаа алдаж, энэхүү тоо түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгдсэн байна. Энэ нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд Токио хотын нэгэн мэдээллийн технологийн компани ажилчдын биеийн байдлыг хянах шинэ систем боловсруулжээ. Тус систем нь ажилтнуудын биеийн жинг өдөрт хэд хэдэн удаа хэмжих бөгөөд мөн асуулгад үндэслэн эрсдэлийн түвшинг үнэлдэг байна.

Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хэрэв хүний биеийн жингийн 1.5 хувиас илүү хэмжээний ус хөлсөөр алдагдвал наранд цохиулах өндөр эрсдэлтэйд тооцогддог. Энэ шалтгаанаар мэргэжилтнүүд наранд цохиулах эрсдлээс сэргийлэх арга хэмжээг зөвхөн томоохон байгууллагууд бус, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хүрээнд ч өргөн хүрээтэй хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ.

Тоёо их сургуулийн дэд профессор Китаока Дайсүкэгийн үзэж буйгаар Засгийн газар жижиг компаниудыг тоног төхөөрөмжийн зардалд нь зориулан татаас болон бусад хэлбэрээр дэмжих нь маш чухал. Тэрбээр, энэ нь ажил олгогчдод халуунтай тэмцэхэд илүү үр дүнтэй, бодит шийдэл санал болгоход тусална хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 37 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2 цаг 18 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2 цаг 48 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 7 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 6 цаг 38 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 6 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 6 цаг 51 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 8 цаг 30 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 8 цаг 39 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 8 цаг 48 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 8 цаг 53 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 12 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 9 цаг 32 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 9 цаг 37 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 9 цаг 42 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 9 цаг 48 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 8 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 10 цаг 55 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 11 цаг 39 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top