x

Хийрхэл

Ховд аймгийн Мянгад сум, Халзанбүрэгтэй, 2024 он

ХИЙРХЭЛ

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай үнэ орлоо. Тавхайны үнэ бүтэн тэмээнээсээ үнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангүй. Дэлгүүрт давснаас өөр юмгүй болсон тэр үед монголчууд малын буянаар өлсөж үхэлгүй тэр хүнд үеийг давсан, тэмээний мах энд их үүрэг гүйцэтгэсэн. Харин тавхай яагаад үнэ хүрэх болов? Монголын тэмээг устгах Бээжингийн төлөвлөгөө гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хүнийг нь хүйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгүй болчихвол Монгол улс сөнөх гэнэ. Тэмээгүй Монгол гэдэг тайган эр л гэсэн үг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа. Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай үнэ хүрэхээ болив. Төр ард түмний хамтын сэрэмж Монгол гентэй монгол тэмээгээ аварлаа. 

Үнэндээ юу болсон бэ? Өмнөд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бүр их үнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгүй. Тэгэнгүүт давраад Монгол, Өвөр Монголоос тэмээн тавхай үнэ хүргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгүй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс түүхий эд гэнэт үнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илүү эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл өрнөв. Эх оронч гэдэг цол бол Сүхбаатарын одонгоос ч илүү гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерөөсөө байгалийн баялагаа ашиглахаа болиод хойд үедээ үлдээе, ингэхийн тулд өнөөдөртөө цөмөөрөө өлсөж үхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргүүлж байв. Ялангуяа Хойд Америкийн хөрөнгө оруулагчдыг эцэж үхтлээ хараацгаав. Хөрөнгө оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгүйд тооцогдож байсан Монгол энэхүү гурван жил үргэлжилсэн хийрхэлийн шанд хөрөнгөө оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтүн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос өөр орон айгаад ойртохоо больж буй хэрэг. 

Дэд бүтэцгүй, далайгаас хол орны түүхий эд төдийлөн тоогддоггүй. Энэ дэлхий эрдэс баялагаар халгиж цалгиж байгаа, олзворлолтын аль өртөг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нүүрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хүлээж авч байгаагүй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсоноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “түй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч өвгөн дарангуйлагч өөрийн мэргэжилтнүүдтэй хөөрөлдөөд “ашиггүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн Би Эйч Би хэмээх аврага компани хайгуулийн лицензийг нь аваад хоёр жил судалж үзээд бас л “түй чоорт” гээд буцааж өгөөд шилээ харуулсан.

Монголын байгалийн баялаг газар зүйн утгаасаа болж зөвхөн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох өрсөлдөгч. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр байгалийн баялагаас улам бүр хараат болж, эрчим хүчний өлсгөлөнд орж буй Хятадын өсөн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялагийн үнэ өснө. Монголын үнэ хүрч буй баялагийг ашиглаж боловсруулж Хятадад худалдах сонирхол дэлхийн том компаниудад үүсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, нэр хүндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Түүхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхидээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хүнд бүхий гуравдагч оны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд үндэсний аюулгүй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгүй хожоотой. 

Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг асар их мөнгө шаардсан эд. Энэ мөнгийг яаж босгодог вэ? Хөрөнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хүнээс мөнгө татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хөөргөн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хүмүүсээс мөнгийг нь салгаж авна. Мөнгөө банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илүү ашигтай юм байна гэж хүмүүс итгэл үнэмшилтэй болсон үедээ мөнгөө цутгаж эхлэнэ. Мөнгөө хийх гэж байгаа хүмүүс манай ХЗХ-ы хохирогсодоос арай илүү туршлагатай байдаг учир орд бүхий орны хуулийн орчин, бусад хөрөнгө оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хөрөнгө босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрүүлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо 5 доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Өнөөгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгүй. Фридланд ер нь нэлээд хийтэй нөхөр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгүй л дээ. 

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд үүнийг концессоор шийддэг байж. Сүхбаатар кинонд нэгэн америк эр концесс өгөх үү гэж асуухад энэ ямар учиртай үг болохыг жанжин өөр нэгнээс сэм асуудаг. Нэгмөсөн харанхуйгаар тодорхой мөнгө төлөөд гадны компани өөрсдийн хөрөнгөөр ашиглаж гарах ашгийг нь бүгдийг нь авдаг наймааг концесс гэх. Өдгөө улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын үнэ болон нөөц, ашиглалтын өртөг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдүй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бүр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хүрээнд стандартчилагджээ. Үүнийг олон улсын жишиг гэж үздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэж үздэг юм билээ. Ашиглагч оронд төлөх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хүртэл хувийг эзэн орон ганц ч төгрөг гаргаагүй мөртөө авсан дүнтэй гардаг аж.

Ядуу орнууд байгалийн нөөцөөсөө болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм үзээгүй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж өөртөө ашигтай өөрийн дүрмийг ард түмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мөнгө босгох нэр хүнд, шууд хийх хөрөнгө оруулалтын мөнгө, үйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь үгүй мөртөө “төрдөө буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Төр бол үйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн үндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хөшөө дурсгал болон ёрдойж хоцорно, өртөг өндөртэй ашиглалт багатай дэд бүтэц болно, ихэнх нь ард түмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. 

Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард түмэн нь хоосорч буй жишээ Монголоор нэг.  Сүүлийн хэдэн жил Монголд орж ирсэн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах сонирхол ч тэдэнд л илүү их байсан. Иймээс эсэргүүцлийн жагсаал цуглаан, эвдэн сүйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, өдөөн хатгах, санхүүжүүлэх илүүтэй шалтгаантай юм. Үүнд автахын тулд нэгдүгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хөөрхөн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хүмүүсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

                                                                                               Б.БААБАР, 2007.04.03

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.192.165)
    Найдвартай компаниас яаж зээл авсан тухай МИНИЙ МЭДЭЭЛЭЛИЙГ УНШИЖ УУ Намайг Моголиа гаралтай Эрика Фангерау гэдэг. Нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Албакер зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тиймээс би зээл хүссэн Компаниас шуудангаар 5 жилийн хугацаатай 120,000 ( albakerloanfirm@gmail.com ).Миний төлөө юу хийснийг дэлхий нийт мэдэхийг хүсч байгаа нь намайг хамгийн их гайхшруулсан нь 48 цаг хүрэхгүй хугацаанд миний 120,000 еврогийн зээлийг 2 хувийн хүүтэй баталсан юм. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би тангарагаа л биелүүлсэн. Тиймээс, хэрэв та дор хаяж 2% зээл авахыг хүсч байвал Albaker зээлийн фирмтэй түүний имэйлээр холбогдоно уу ( albakerloanfirm@gmail.com )
    2025 оны 06 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 7 цаг 59 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 8 цаг 5 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 8 цаг 7 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 8 цаг 9 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 8 цаг 10 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 8 цаг 11 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 8 цаг 13 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 12 цаг 1 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 12 цаг 2 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 12 цаг 3 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 12 цаг 3 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 12 цаг 3 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 12 цаг 4 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 12 цаг 5 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 13 цаг 59 мин Аюулгүй байдал эхний дүрэм 14 цаг 47 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 15 цаг 38 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 15 цаг 41 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 15 цаг 42 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 15 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top