x

Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан

Өнөөдөр япон загварын тухай ярихад Йожи Ямамото, Реи Кавакуба зэрэг нэрс түрүүлж дурдагддаг ч үнэндээ тэдний өмнө дэлхийн загварын тайзанд Японыг залсан нэгэн эмэгтэй байлаа. Ханае Мори бол Японы анхны кутюр дизайнер бөгөөд өөрийн үеийн гоёл чимэглэлийн чиг хандлагыг зөөлөн өнгө, торгон материал, эмэгтэйлэг хийцээрээ өөрчилж, дорнын гоо зүйг барууны тансаг загвартай холбосон түүхэн хүн юм.

-5

Тэрээр 1926 онд мэс засалчийн гэр бүлд төрж, Токио Урлагийн их сургуульд япон уран зохиолын чиглэлээр суралцжээ. Харин дайны дараах Японд америк эмэгтэйчүүдийн хувцаслалт, хэлбэр хэмжээсийг хараад өөрийн орны хавтгай эсгүүртэй уламжлалт хувцаснаас өөр сэтгэлгээг нээж харсан нь дизайнер болох суурийг тавьжээ.

Ханае Мори анх оёдлын дугуйланд суралцаж, дараа нь нөхрийнхөө дэмжлэгээр өөрийн жижиг ательег нээн Гинза дүүрэгт люкс бутик болон өргөжүүлжээ. Эмэгтэй хүн гэр бүлтэйгээ зэрэгцэн бизнес эрхлэх нь тухайн цаг үед тийм ч түгээмэл бус байсан ч түүний зориг, нөхрийнх нь ойлголцол Ханаег загварын ертөнцөд гаргах замыг нээв.

Парисын алдарт дизайнерууд болох Живанши, Диор, Карден, Шанель нарын захиалагч болж, тэднээс ажлын арга барилыг нь суралцсан ч, эмэгтэйчүүдийг статусын хэрэгсэл мэт харж байгаад сэтгэл дундуур үлдсэн гэдэг. Харин Коко Шанелийнх шиг эмэгтэй хүнийг хамгаалагдсан, чөлөөт нэгэн байгаасай гэж мөрөөдсөн нь түүний загварын философийг тодорхойлж өгсөн.

-13

Ханае Морийн олон улсад танигдсан анхны үзүүлбэр 1965 онд Нью-Йорк хотод болж, Vogue сэтгүүлд эрвээхэйн хээтэй кимоно-даашинз нь нийтлэгдсэн нь түүнийг танигдахад том түлхэц болжээ. Мөн “Hanae Mori Fragrance” үнэртэн гаргаж, Америкт өөрийн бутикийн салбараа нээсэн нь дэлхийд хүч түрэх эхлэл байв.

Хожим Парист загварын ордон нээж, Грейс Келли зэрэг язгууртнуудын байнгын захиалагч болж чадсан нь түүний байр суурийг бүрэн бататгасан. Морийн загварууд тод өнгө, принттэй торгон даашинз, япон байгалийн урамтай уялдсан уран нарийн эсгүүрээрээ ялгарч байв.

-14

Тэр деконструктив стилийг баримтлагч Ямамото, Кавакубагаас ялгаатайгаар уламжлалт хэлбэр, зохицол, уянгалаг шинжийг илүүд үздэг байв. Эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож, энгийн хэрнээ дэгжин өнгө хээтэй бүтээлүүдээрээ тэрээр “Парисын эрвээхэй” хэмээн алдаршжээ.

-15

1992 онд Японы олимпийн шигшээ багийн албан ёсны хувцсыг урлаж, үндэсний түвшинд ч хувь нэмрээ оруулсан. Натурал материал ашиглаж, япон соёл, байгалиас урам авсан нь түүний бүтээлийн мөн чанар байлаа.

Ханае Мори зөвхөн Японы загварыг дэлхийд таниулаад зогсоогүй, уламжлалт камино маягийн гоёлыг мөнхийн сонгодог болгон өөрчилж чадсан анхны дизайнер юм.

Эх сурвалж: Dzen.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 1 цаг 33 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 1 цаг 39 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 1 цаг 42 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 1 цаг 59 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 2 цаг 1 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 2 цаг 3 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 4 цаг 30 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 4 цаг 31 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 4 цаг 32 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 4 цаг 35 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 4 цаг 36 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 5 цаг 20 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 5 цаг 47 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 5 цаг 50 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 5 цаг 51 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 5 цаг 54 мин Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ 5 цаг 56 мин “Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэглээ шаардлагын үнэлгээ” төслийг эхлүүллээ 5 цаг 57 мин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа 7 цаг 42 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэгт СПЭКТ/КТ тоног төхөөрөмж суурилуулжээ 7 цаг 43 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөл... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсэ... Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад... Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрл... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ...
Top