x

72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна

Сүүлийн жилүүдэд 20 хүртэлх насныхны үр хөндөлт нэмэгдэж байгаа тоо баримт байна.

Тодруулбал, Монгол Улсын өсвөр насны охидын төрөлтийн түвшин 2020 оны ДЭМБ-ын статистикаар тухайн насны 1000 охидод харьцуулахад 26.9 байгаа нь дэлхийн дунджаас 15.6 хувиар доогуур байгаа ч Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр үзүүлэлттэй байна.

Энэхүү үзүүлэлт нь Зүүн Азийн орнуудын өсвөр насны охидын төрөлтөөс 3 дахин их байгаа гэх судалгаа гарчээ.

Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 11797 эмэгтэй үр хөндөх мэс ажилбарыг хийлгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 879 тохиолдлоор буурсан үзүүлэлт боловч, 623 тохиолдол буюу 5.3 хувийг өсвөр насныхны үр хөндөлт эзэлжээ.

Хүүхдүүд нэг нэгэндээ буруу ташаа мэдээлэл өгөх, цахим орчноос янз бүрийн баталгаагүй мэдээлэл авснаар хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд 72 цагийн эмийг дур мэдэн хэрэглэж байна.

Энэ нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл огт биш. Зайлшгүй тохиолдолд ууж хэрэглэдэг эм.

72 цагийн эмийг жилдээ дээд тал нь 1-2 удаа хэрэглэх бөгөөд түүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд охидын бие махбодид эмгэг өөрчлөлт илэрнэ.

Манай улсын эмийн бүртгэлд жирэмснээс хамгаалах, 72 цагийн дотор уудаг "Постинор", "Прегнон", "Мадонна" гэсэн гурван эм бүртгэгдсэн байдаг. Эдгээр эм нь Унгар, Энэтхэг, Тайланд улсаас орж ирдэг бөгөөд хоол боловсруулах замаар бүрэн шимэгдэж, хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусны плазм дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг байна. Үүний дараа элгэнд задарч 60 хувь нь бөөрөөр, 40 хувь нь өтгөнөөр гадагшилдаг.

"Постинор", "Прегнон", "Мадонна" эмийн ерөнхий үйлчлэл нь өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөx явцыг саатуулдаг. Хэрэв өндгөн эс чөлөөлөгдсөн байвал өндгөн эс рүү эр бэлгийн эс нэвтрэн ороx явцыг саатуулах, үр тогтсон өндгөн эсийг умайн xананд бэxлэгдэx явцыг зогсооx үйлчилгээ үзүүлдэг.

Хоол боловсруулаx эрxтэн болон элэгний хурц, архаг өвчнүүдийн үед, чихрийн шижин, даралт өндөр, зүрхний өвчтэй, хөхний хавдартай болон өмнө нь хавдар тусаж байсан бол 72 цагийн эмийг хэрэглэхийг хориглодог.

Хэдийгээр дээр дурдсан өвчингүй ч эмийн найрлага дахь орцонд мэдрэг бол дотор муухайрах, сарын тэмдгийн мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах зэргээр эмийн гаж нөлөө илэрдэг. Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд уг эмийг хэрэглэж болохгүй.

ДЭМБ-ын зөвлөснөөр постинор эмийг зургаан сард ганцхан удаа л уух заавартай. Гэтэл эмийн сангуудад, хэн дуртай нь худалддагаас болоод охид, эмэгтэйчүүдийн дунд замбараагүй хэрэглээ бий болж байна.

Иймд өсвөр насны охид дааврын эмийг дур мэдэн хэрэглэхгүй байх, хэрвээ хүсээгүй жирэмслэлт болбол заавал мэргэжлийн эмчид хандаж байхыг анхааруулъя.

ЭБЭ-ийн их эмч А.Гэрэлмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 3 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 8 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 16 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 22 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 30 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top