Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцжээ.
Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 3-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг дөрөвдүгээр сарын 11, 12-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
Бэлтгэл ажлын хүрээнд “Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон байна. Мөн уул уурхай, банк, санхүү, хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцжээ.



