x

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуурамч шатахууны тухай ойлголт нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосон үеэс эхтэй хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулгынхаа эхэнд дурдсан. Тодруулбал, өмнө нь жилд дунджаар 20-30 мянган тонныг импортолдог байснаа 2016 онд огцом нэмэгдэж 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн, улмаар 200 мянга орчим тоннд хүрчээ. Шатахууныг хуурамчаар үйлдвэрлэхэд ашигладаг завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямарваа нэгэн онцгой татвар тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Энэ нь ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй байдгийн үр дагавар хэмээн үзэж байгаагаа дурдав.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг дотоодын зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа хэмээгээд “Үүнийг шийдвэрлэх тодорхой алхам хийхгүй байна. Керосиныг гэрэлтүүлэгт ашигладаг. XIX зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж байна. Олон улсад хэрэглээ нь хэдийнэ хумигдсан бүтээгдэхүүний импорт манайд өссөөр байна. Энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч халтай юм” гэлээ.

Мөн ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисыг ашигласныхаа төлөө улсад огт татвар төлдөггүй талаар тодотгоод 2017, 2018 онд хуурамч шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болох 202 мянган тонн бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн гэх тоо баримтыг танилцууллаа. Тодорхой нэр төрлийн түүхий эдийг хольж, хуурамч шатахуун зах зээлд худалдаалснаар авто машины эд ангийн ашиглалтын хугацааг эрс богиносгохоос гадна агаар орчныг бохирдуулдаг сөрөг нөлөөг дурдав. Үүний зэрэгцээ шударгаар татвар төлөөд, бизнес эрхэлж байгаа тэр иргэдийн үйл ажиллагаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг гэв. Төсөл дэх зохицуулалт бүхий хуулийг 2021 онд УИХ баталсан хэдий ч 2023 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн тогтоогдож, эл шийдвэрийг УИХ хүлээн авснаар хуурамч шатахууныг зах зээлд нийлүүлэх нөхцөл дахин бүрдсэн болохыг тайлбарласан.

Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй тонн хуурамч шатахууны хольц бүтээгдэхүүн хадгалагдаж байгааг, тухайн бодисуудыг хольж хуурамч шатахуун болгоод зах зээлд нийлүүлснээр өндөр ашиг олдог атлаа улсад огт татвар төлөхгүй байгааг төсөл санаачлагч хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top