x

Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана

Маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 28-нд дэлхий даяар "Дэлхийн цаг" арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ үеэр улс орнууд орон нутгийн цагаар 20:30-21:30 цагийн хооронд гэрэл, цахилгаанаа нэг цагийн турш унтрааж, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулахыг уриалдаг уламжлалтай.

Энэхүү арга хэмжээг анх 2007 онд Австралийн Сидней хотод зохион байгуулж байсан бөгөөд өнөөдөр дэлхийн 190 гаруй улс орон, олон сая иргэн, байгууллага нэгдэн оролцдог дэлхийн хэмжээний хөдөлгөөн болж өргөжсөн байна.

Жил бүр "Дэлхийн цаг" арга хэмжээнд дэлхийн томоохон хотуудын алдартай барилга байгууламжууд гэрлээ унтраадаг уламжлалтай. Үүнд Эйфелийн цамхаг, Биг Бен, Сиднейн дуурийн театр, Нью-Йоркийн Эмпайр Стэйт барилга зэрэг олон улсын бэлгэдэл болсон байгууламжууд багтдаг.

Байгаль хамгаалагчдын үзэж буйгаар уг арга хэмжээ нь зөвхөн нэг цагийн цахилгаан хэмнэхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс ч энэхүү дэлхийн хэмжээний санаачилгад жил бүр нэгдэн оролцдог бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд гэрлээ унтрааж, байгаль орчныг хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар "Эх дэлхийн цаг-2026" арга хэмжээг "Уул ба уур амьсгалын өөрчлөлт" сэдвийн дор 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 28-ны бямба гарагт Zaisan Hill Complex-д 13:00 цагаас эхлэх бөгөөд олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Тус өдөрлөгийн үеэр мөнх цаст уулс, мөсөн голд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харуулах гэрэл зургийн үзэсгэлэн, уулын экосистемийн бэлгэдэл болсон цоохор ирвэсийг хамгаалах ач холбогдлыг таниулах арга хэмжээ, open mic, doodle booth, азын хүрд зэрэг олон төрлийн хөтөлбөр зохион байгуулагдах юм.

Та бүхнийг байгаль орчныг хамгаалах үйлсэд нэгдэж, маргааш оройн 20:30 цагт гэрлээ унтраан "Дэлхийн цаг-2026" арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mona (98.97.79.213)
    Hi My name is Mona. I just want to share my experience with the world on how I got my love back and saved my marriage… I was married for 7 years with 4 kids and we lived happily until things started getting ugly and we had fights and arguments almost every time… it got worse at a point that he filed for divorce… I tried my best to make him change his mind & stay with me cause I loved him with all my heart and didn’t want to lose him but everything just didn’t work out… he moved out of the house and still went ahead to file for divorce… I pleaded and tried everything but still nothing worked. The breakthrough came when someone introduced me to this wonderful, great spell caster Dr Zuma, who eventually helped me out… I have never been a fan of things like this but just decided to try reluctantly cause I was desperate and left with no choice… He did special prayers and cast a love spell on him. Within 24hours he called me and was sorry for all the emotional trauma he had cost me, he moved back to the house and we continue to live happily, the kids are happy too and we are expecting our fourth child… I have introduced him to a lot of couples with relationship problems across the world and they have had good news… Just thought I should share my experience cause I strongly believe someone out there needs it… You can contact him on spiritualherbalisthealing@gmail.com visit https://spiritualwork.mozellosite.com
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top