Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 2-нд Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа. Үүнд,
-Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби,
-Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла,
-Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Элчин сайд Халид Ахмед Фарук Назм,
-Бүгд Найрамдах Сингапур Улсын Элчин сайд Вонг Кай Жиун,
-Бүгд Найрамдах Албани Улсын Элчин сайд Риза Пода,
-Бүгд Найрамдах Панам Улсын Элчин сайд Мигель Умберто Лекаро Барсенас,
-Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Кристина Марти,
-Гүрж Улсын Элчин сайд Леван Диасамидзе,
-Бүгд Найрамдах Нижер Улсын Элчин сайд Гарба Сейни нар юм.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа барьсан Элчин сайд нарт үүрэгт ажилдаа ийнхүү албан ёсоор орж байгаад баяр хүргэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд нь амжилт хүсэж, Гадаад харилцааны яамнаас бүхий л дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.



