x

ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Вакцин Дархлаажуулалтын Глобал Альянс” буюу ГАВИ байгууллагын дунд орлоготой улс орнуудыг хариуцсан хөтөлбөрийн багийн ахлагч Тито Рвамушайжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ГАВИ байгууллагын зүгээс Монгол Улсын дархлаажуулалтын тогтолцоо бүх шатанд бэхэжсэн, сургуульд суурилсан хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулагдаж байгааг онцлон сайшаалаа. Ялангуяа хөвгүүд, охид ялгаагүй ХПВ-ийн эсрэг вакциныг товлолд хамруулж буйг талархан хүлээн авсан байна. Мөн өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн эмч, вакцинатор сувилагч нар өндөр ачаалалтай нөхцөлд ч дархлаажуулалтын үйлчилгээг ард иргэдэд тууштай хүргэж байгаад талархал илэрхийлжээ.

ТНБД Д.Очирбат ГАВИ-гаас үзүүлж буй техникийн болон бодлогын дэмжлэгт талархал илэрхийлээд, умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад ХПВ-ийн эсрэг вакцин онцгой ач холбогдолтойг онцлон дурдав. Гэвч эцэг эх, асран хамгаалагчдын дунд тархаж буй буруу ташаа мэдээлэл нь дархлаажуулалтын хамралтад сөргөөр нөлөөлж байгааг хөндөж, энэ талаар зөв мэдээллийг тогтмол хүргэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Цаашид хоёр тал хамтран ажиллаж, Монгол Улсад дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, зөв ойлголтыг төлөвшүүлэх, иргэдийг баталгаатай мэдээллээр хангах чиглэлд дэмжлэг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top