x

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу?

МАХН-ын суу алдарт удирдагч, "Number one" буюу Н.Энхбаярын хаанчлалын үед "Индүү залгасан ч Энхбаяр" гэдэг үг гарсан байдаг юм. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн үед нүд цавчих хооронд нэг хулгай гардаг болов. Хулгайлах юм мундсан юм шиг хууль хүртэл хулгайлна.

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон сайд нарын 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн. Энэ асуудлаар УИХ өнөөдөр эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Товчхондоо Засгийн газар огцрох, эсэх тухай юм.  

Учир нь Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн орлогоо нотолж чадаагүй тансаг хэрэлээний улмаас иргэд, залуус хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийгээд 19 дэх өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний гэр бүлийнхэн энэ хугацаанд орлогоо нотлох талаар ямар ч үйлдэл хийгээгүйн улмаас "Орлогоо нотол" жагсаал эцэстээ огцруулах жагсаал болон хувирсан билээ.

Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хугацаанд намын Бага хурлаа зарлан хуралдуулж, АН-ыг хамтарсан Засгийн газраас хөөх шийдвэр гаргуулсан. Харин өөрөө огцрох өргөдлөө өгөхөөр амласан боловч ч мөн л амлалтаасаа буцаж, өөрөө өөртөө итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас гаргуулсан. 

Гэтэл Үндсэн хуулийн 44-р зүйлд, "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ. УИХ тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн орлогоо нотолж чадахгүй байгаа явдал нь түүнд "итгэл үзүүлэх" үндэслэл болохгүй гэсэн үг. 

Сайн бөх унаж явахдаа ч мэх хийдэг гэдэг шиг Ерөнхий сайд маань унаж явахдаа хүртэл манийгаа дахин "тонгорч" байна. Нүд цавчих хооронд л нэг хулгай...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top