Улс төр

Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт E-Mongol системээр саналаа өгөөрэй
Аудитын сэдэвт санал өгөхийн тулд иргэн та өөрийн бүртгэлтэй хаягаар E-Mongol системд нэвтрэн орж үйлчилгээнүүд хэсэгт “Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал өгөх” үйлчилгээг сонгон сэдвийн хамрах хүрээ болон бусад талбарыг бөглөн саналаа өгөх боломжтой.
2025-05-30

Эрүүгийн хуулийн “нийгэмд аюултай” гэх хийсвэр заалтыг хасах хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2025-05-30

Даац хэтрүүлэлтийг зогсоох хяналт эхэлж, уул уурхайн тээврийг түр зогсоолоо
Зам, тээврийн яамнаас 2025 оны тавдугаар сарын сүүлээр хийсэн хэвлэлийн хурлаар “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд орж буй өөрчлөлт болон авто зам, тээврийн салбарын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. Хурлыг Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүлэн, салбарын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
2025-05-30

Агаарын бохирдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын хугацааг сунгажээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр хуралдаж, нэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг үндэслэн боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг дахин хэлэлцсэн байна.
2025-05-30

Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны тавдугаар сарын гучинны өдөр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлыг улс төр, хууль эрх зүйн бодлогын хүрээнд шинэ шатанд гаргах чиглэлээр өргөн хүрээтэй яриа өрнөв.
2025-05-30

Цөлжилттэй тэмцэх дэлхийн чуулга уулзалт Улаанбаатарт болно
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын арван долоодугаар удаагийн хуралдаан буюу СОР17 нь 2026 оны наймдугаар сарын арван долоон болон хорин наймны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ нь дэлхийн хэмжээнд газар, байгаль орчны асуудлыг хэлэлцэх өндөр түвшний томоохон арга хэмжээ болох юм.
2025-05-30

Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврыг бүрэн хориглох хууль батлагдлаа
Монгол Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сарын 30-ны чуулганаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагааг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
2025-05-30

Авлигатай тэмцэх газар 17 байгууллагын 1000 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулж, эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 2025 оны тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, таслан зогсоох, ил тод, нээлттэй байдлыг сайжруулах чиглэлд чиглэсэн хамтын ажиллагаа өрнүүллээ.
2025-05-30

Завхан, Тувагийн хамтын ажиллагаа бэхжиж, бүс нутгийн түншлэл шинэ шатанд гарч байна
Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл суманд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын өдрүүдийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон талт уулзалт, хэлэлцээрүүд болж өндөрлөлөө. Тува Улсаас 140 гаруй бизнес эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид Завханд хүрэлцэн ирсэн нь хоёр бүс нутгийн харилцаанд чухал ахиц дэвшил авчирсан үйл явдал байлаа.
2025-05-30

Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа!
Дэлхийн жишгээс харахад тухайн нэг улс өндөр хөгжсөн, хүчирхэг орон болоход 20-25 жил хангалттай байдгийг Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Вьетнам гээд Зүүн өмнөд Азийн болон Арабын олон улс орнуудын хөгжлийн амжилттай түүхээс харж болдог. Харин Монгол Улс 1990 оноос нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, хүнлэг, ардчилсан, хөгжсөн улс орон болохыг зориод даруй 35 жил болжээ.
2025-05-30

Азийн хөгжлийн банк 2025-2028 онд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх стратеги хэрэгжүүлнэ
Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратеги нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой байна. Тус стратегийг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулжээ.
2025-05-30

УИХ-ын өнөөдрийн чуулганаар байгаль орчин, боловсролын асуудлыг хэлэлцэнэ
Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр “Их хуралдай” танхимд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.
2025-05-30

“Огцрох амархан” жагсаалын төлөөллийг УИХ-ын дарга хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцсон байна.
2025-05-30

Зөвшөөрлийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
2025-05-30

2026 оны төсвийн хүрээ, хөгжлийн төлөвлөгөөг батлах хэлэлцүүлгийг УИХ үргэлжлүүлэн хийлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, улс орны эдийн засгийн ирэх онуудын бодлого, төлөвлөлттэй холбоотой хоёр чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-05-29

Сувонд болсон олон улсын хуралд Монгол хоёр шинэ санал дэвшүүлэв
“2025 оны Сувон ITS /тээврийн ухаалаг систем/ Ази, Номхон далайн бүсийн ерөнхий хурал” БНСУ-ын Сувон хотод энэ сарын 28-наас 30-ны хооронд болж байна. “ITS-ээр хэт холбосон хотууд” уриан дор зохион байгуулагдаж буй тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 30 гаруй орон оролцож байна. Малайз, Балба, Вьетнам зэрэг 12 улсын дэд сайд нар тээврийн ухаалаг системд тулгуурласан дижитал өөрчлөлт, хот хоорондын холболтын алсын хараагаа танилцуулсан байна.
2025-05-29

Монгол, ШУӨЗО-ын хамтын ажиллагааны III хуралдаан Улаанбаатарт боллоо
Монгол Улсын Гадаад харилцааны яам болон БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн гурав дахь хуралдаан энэ оны тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.
2025-05-29

Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд нийслэлийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэн хөгжил–Төрийн албаны манлайлал” зөвлөгөөнийг нийслэлд зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнд нийслэлийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний салбарын 1200 гаруй албан хаагч оролцож, бодлого, практикийн түвшинд сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэн, сайн туршлагаа солилцлоо.
2025-05-29

УИХ-ын чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаан "Их хуралдай" танхимд 10:00, 14:00 цагуудаас эхлэн хуралдахаар товлогдсон бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэнэ:
2025-05-29

Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тайланг НҮБ-д танилцууллаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ” болон “Зудын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөлөл”-ийн тайланг боловсруулж, өнөөдөр НҮБ-ын төв байранд танилцууллаа. Энэхүү үнэлгээний ажлыг НҮБХХ ахалж, ОУШХБ, ХХААБ, Улаан загалмайн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлсэн юм.
2025-05-28
