x

Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр үүрэгт ажилдаа орсны дараах анхны өргөтгөсөн шуурхай хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон салбарын бусад удирдлагууд оролцож, хариуцсан нэгжийн үйл ажиллагаа, онцлог болон тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан юм.

Хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын шинэ бодлого, зорилт, хэтийн төлөвийг илэрхийлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, аливаа эрсдэл, сорилтыг хохирол багатай даван туулах, үндэсний дархлааг олон түвшинд төлөвшүүлэх зорилго бүхий хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Тэрээр дараах чиглэлүүдэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байна:

  • Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, шаардлагатай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн барих, хэлэлцүүлэх

  • Хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах, тэдний нийгмийн хамгааллыг үе шаттайгаар сайжруулах

  • Зэвсэглэл, техник хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг үргэлжлүүлэх

  • Орчин үеийн цэргийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх суурь хөгжлийг хангах

  • Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах

  • Батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэхэд бодлогын түвшний анхаарал хандуулах

  • Эх оронч үзлийг хүүхэд, залуу үед гүн төлөвшүүлэх, цэргийн суурь мэдлэг олгох хөтөлбөрийг боловсронгуй болгох

Сайд Д.Батлут салбарын үйл ажиллагаанд хүн төвтэй хандлага нэвтрүүлэх ёстойг онцолж, “Хүнээ өнгөлж байж салбар өнгөлөг болно. Удирдлагууд би биш, бид гэсэн зарчмаар урагшлах ёстой” хэмээн уриаллаа. Мөн салбарын бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар ажиллах төлөвлөгөөгөө илэрхийлсэн байна.

Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр энэ хуралдаан нь шинэ Засгийн газрын зүгээс хүний хөгжил, үндэсний аюулгүй байдалд суурилсан, тогтвортой хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх зорилго дор эхэлж буй бодит үйл ажиллагааны эхлэл гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан... Дэлхийн батлан хамгаалахын банк байгуулах санаачилгыг есөн у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top