x

Ерөнхий сайд Г.Занданшатар хилийн чанад дахь Элчин сайд нарт үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 24-ний өдөр хилийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулан, гадаад бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааг уялдуулан үр дүнтэй ажиллах чиглэл өглөө. Уулзалтад нийт 34 Элчин сайд, Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцсон байна.

Ерөнхий сайд олон улсын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй энэ үед гадаад бодлогын уялдаа, хариуцлага, бодит үр дүнг чухалчилж, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг тууштай баримтлан ажиллахыг онцгойлон үүрэг болголоо.

Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой, залгамж чанартай байх ёстой. Энэ хүрээнд төрийн бүтцийг цомхон, уялдаа холбоотой, хариуцлага төвлөрсөн байдлаар шинэчлэх нь хэмнэлтийн арга хэмжээ төдийгүй бодлого хэрэгжилтийг сайжруулах стратегийн алхам” хэмээн тодотгов. Мөн Засгийн газар “Хэмнэлтийн тодотгол” нэртэй бүтцийн шинэчлэлийн багц хуулийг УИХ-д өргөн барихаар хэлэлцэж байгааг мэдэгдэв.

Гадаад орчин тогтвортой байх нь улс орны хөгжлийн үндэс тул, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, эдийн засгийн хүндрэлүүдийг шийдвэрлэхэд гол үүрэгтэй оролцохыг шаардав. Тэдний санал, санаачилгыг Засгийн газар бодитоор дэмжихээ Ерөнхий сайд илэрхийллээ.

Түүнчлэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс нэг цонхны зарчим, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг чанд мөрдөх шаардлагатайг сануулж, гадаад арга хэмжээ, уулзалтуудыг зохион байгуулахдаа Гадаад харилцааны яамтай заавал зөвшилцөхийг үүрэг болгов.

Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудлын талаар танилцуулж, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чиглэлийг Ерөнхий сайдаас авчээ.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top